Барселона vs Сантос. Энэхүү финалын тоглолт хүн бүрийн анхаарлыг татаж байгаа. Тэр дундаа Пеле болон Марадона нарын маргааныг таслах биз. Гуардиола энэхүү тоглолтонд Нэймараас бага зэрэг эмээж байгаагаа нуугаагүй. Харин Сантос клуб Месси болон Барсагийн дундын шугамныхнаас эмээж байгаа нь ойлгомжтой.Ийнхүү эхлээд Санто клубын Барсагийн эсрэг гарах гарааг өөрийнхөөрөө таамаглаад үзье.
Rafael-Bruno Rodrigo-Durval-Edu Dracena-Danilo-Arouca-Henrique-Elano-Ganso-Neymar-Borges
Гарааны бүрэлдэхүүн хагас шигшээ тоглолтоос бараг өөрчлөгдөхгүй болов уу? Японы багийн эсрэг бага зэрэг алдаануудыг гаргаж байсан ч хожил байгуулсан. Гэхдээ тухайн тоглолтонд арай чансаатай багтай тоглосон бол байдал бишдэх байсан. Тийм учраас дасгалжуулагч үүнд анхаарч алдаануудыг зассан болов уу? Учир нь тэд дэлхийн хамгийн өндөр зэрэглэлийн багуудын нэгтэй тоглох гэж байна. Тоглох үндсэн байрлал 4-3-3.
Үндсэн тактик бол 4-3-3 тактик. Энэ тактик Сантосын тоглогчидтой сайн зохицдог. Гэхдээ дэлхийд хэрэглэгддэг 4-3-3 тактиктай адил боловч довтолочгдийн байрлал шал ондоо. Барсатай адил төвийн довтлогчгүй хувилбарыг сонгоно. Тоглолтон дээр харагдах гарааны бүрэлдэхүүн дээр магадгүй 2007 онд харагдаж байсан Миланы Ромбо гарааг харуулах байх. 2007 оны Милан болон 2004 оны Итлалын шигшээ багийн хувилбар. 2007 оны Милантай харьцуулбал Гансо Какагийн үүргийг гүйцэтгэнэ. Харин Инзаги тэднийд байхгү гэж хэлж болно. Нэймар болон Боргес нарыг төвий 2 довтлогчоор гаргана. Гэсэн хэдий ч 2 довтлогч жигүүр лүү гарсан тоглолтыг ихээр хийнэ. Учир нь хоёулаа ур чадвартай жигүүрийн гоцлон тоглолт сайтай учир жигүүр лүү гарсан тоглолтыг хийх нь ойлгомжтой. Arouca цэвэрлэгээний ажлыг ганцаар гүйцэтгэнэ. Зарим үед тав дахь хамгаалагч болж Энрике Элано нар хамгаалалтанд туслана. Гансо найруулалтын ажлыг гүйцэтгэх ба Нэймар Боргес нарт гол дамжуулалтуудыг ихээр хаяна. Эланогийн ухаантай тоглолт Сантосын довтолгоог хүчирхэгжүүлдэг. Өмнө нь Прьемер лигт тоглож байсан учир хатуу ширүүн тоглолтыг утааг мэдэрч байсан. Найруулах ажилд Гансотой хамтарч оролцох ба Энрикетэй сольж гүйнэ. Ромбо хувилбар учир хувьсах хөдөлгөөн ихээр хийгдэх нь ойлгомжтой. Нэймар үе үе хойшоо татаж голд бөмбөг авах ба Боргест уралдуулж дамжуулалт өгч мэднэ. Жигүүрээс Данило довтолгооныг их дэмждэг. Үнэндээ довтолгооны хувьд Данило жигүүрийн хагас хамгаалагч хийнэ. Гүйлтийн тэсвэр өндөр тул хойшоо урагшаа их гүйнэ. Барса эсрэг багаа өөрийнхөө тоглолтын тэмдэнд оруулж тоглодог. Харин Санто огт өсрөлдөгчийнхөө тоглолтонд орж тоглодоггүй. Тийм учраас Сантос Барсагийн тоглолтг эвдэж магадгүй. Магадгүй Данило хэт урагшаа гүйвэл Arouca Данилогийн ардуур гүйлт хийж тоглож магад. Зурган дээр заасанчлан Элано жигүүр лүү гарч Боргесийг дэмжинэ. Энэ хойронд хувьсах хөдөлнөөнд орж Гансо Эланогийн байр луу орж Нэймар төв рүү шилжилт хийнэ. Харин энэ хооронд Барсагийн хамгаалалтын дөрвөлсөн гинж замбараагүй байдалд орчихвол Энрике Нэймарын ардуур гүйлт хийнэ. Тактикийн хувд өндөр бэлтгэгдсэн баг тул Барсад аюул тарьж магадгүй. Ялангуяа Сантосын Ромбо хэлбэрийн тактикийн хувьсах хөдөлгөөн болон тамирчдын ур чадвар дээр тулгуурласан довтолгоон нилээд аюу тарьж мэднэ. Гэхдээ өндөр зэрэглэлийн баг биш учир Ромбо хувилбарыг Милан шиг сайн хийж чадахгүй. Тийм учир хамгаалалтыг сулруулж Барсагийн довтолгоон явах орон зайг гаргаж мэднэ.