FC Barcelona

Барселона vs Сантос: Барсагийн тактик

Нийтэлсэн: Зочин

2024-11-29 05:54

Монгол дахь цорын ганц Барселона фэн сайт

Барсад хайртай хүн бүрт зориулав

CWC Tactical Preview: FC Barcelona vs Santos FC

Барселона vs Сантос. Энэхүү финалын тоглолт хүн бүрийн анхаарлыг татаж байгаа. Тэр дундаа Пеле болон Марадона нарын маргааныг таслах биз. Гуардиола энэхүү тоглолтонд Нэймараас бага зэрэг эмээж байгаагаа нуугаагүй. Харин Сантос клуб Месси болон Барсагийн дундын шугамныхнаас эмээж байгаа нь ойлгомжтой.Ийнхүү Барса клубын Сантосын эсрэг гарах гарааг өөрийнхөөрөө таамаглаад үзье.
Ер нь л хувьсах хөдөлгөөн хийхдээ маш сайн баг. Гэхдээ угийн хувьсах хөдөлгөөн дунд тоглодог баг гэх нь илүү оновчтой болов уу? Ямартай ч уламжлалт 4-3-3 тактикаараа тоглоно. Гараанд хаалгачаар мэдээж Валдес. Хамгаалагчидаар Адриано Пике Пуёл Алвес гэсэн хувилбараар гарах байх. Харин хагас хамгаалагчидаар Шави Иньеста Бускетс гэсэн хувилбарыг сонгоно. Урдаа Педро Фабрегас болон Месси нар нарах тодорхой. Учир нь Вилья бэртэлтэй байгаа. Хамгаалагчид дээр эхлээд авч үзье. Алвес урагш хойшоо маш их гүйлтийг хийнэ. Гэхдээ өнөөдөр бараг хагас хамгаалагчаар тоглож хамгаалалтанд бараг оролцохгүй байх. Барууны хамгаалагчаар гарч байгаа хэдий ч нүүрний шугам хүртлэ гүйсэн тоглолтыг хийнэ. Харин Пуёл түүний байрыг авч Нэймарыг барьж тоглох нь гарцаагүй. Мөн тэрээр төв руу буцалт хийж тоглоно. Харин түүнийг баруун жигүүр лүү хувьсаж байх хооронд Бускетс түүний байр луу орж 4 дэх хамгаалагчаар орж ирнэ. Учир нь Алвес урагшаагаа гүйлт хийсэн байгаа. Бускетс цэвэрлэгээний байр луу гаа орж харин Алвес урагшилсан үед Адриано төв рүү орж 3-4-3 хувилбар луу шилжих ёстой. Хамгаалалт гэхэд хувьсах хөдөлгөөн маш их хийгдэж байгаа нь энэ багийн ямар чадварлаг тамирчидтайг харуулж байна. 

Довтолгооны чиглэлд ч ялгаагүй хувьсах хөдөлгөөн ихээр хийгдэнэ. Иньеста Шави нар голд найруулгын бүх ажлыг хариуцна. Бүх бөмбөг Шави Иньеста нараар дамжина. Харин Месси урд нь давхар найруулах ажлыг хийх болов уу? Баруун жигүүрт Алвес нүүрний шугам хүртэл гүйх учир Мессигийн ажлыг давхар хийнэ. Тэгэхээр Месси төв рүү орж найруулах ажилд оролцоно. Угаас сүүлийн үед найруулах ажилд их оролцож байгаа. Харин Фабрегас тийм ч их найруулах ажилд оролцохгүй. Учир нь гурвын гурван найруулагч байгаа учир Фабрегаст зай тийм ч их гарахгүй. Тэгэхдээ багт хэрэгтэй хүн бол Фабрегас. Зүүн жигүүрт Педро тийм ч их гүйлт хийхгүй. Нүүрний шугамны ойр хавьд тоглолт ихээр хийдэг тамирчин. Үе үе хойш татаж бөмбөг авна. Адриано мөн Педротой зэрэгцэж жигүүрийн хослол үүсгэдэг. Иньеста зарим үед зүүн жигүүр лүү орно. Тэгэхдээ ховор тохиолдолд. Ихэвчлэн Фабрегасыг найруулах ажилд оролцсон үед жигүүр лүү гарна. Реалтай хийсэн тоглолтон дээр тоглолтын сүүл хэсэгт жигүүрт гарж хууралтууд ихээр хийж байлаа. Энэхүү тактик нь Сантосын ур чадвартай тамирчдад таарах маш зөв хувилбар байх.





Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.