2011 ОНЫ Дэлхийн шилдэг клубыг шалгаруулах клубуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний финалын тоглолт Бразилын Сантос ба Испанийн Барселона клубуудын хооронд болж өндөрлөлөө. Тоглолтын эхнээс л Барсагийнхан бөмбөгийг илүүтэйгээр эзэмшиж байсан нь бөмбөг эзэмшилтийн хувь эхний 7 дах минутанд 91%, 9%-тай байснаар батлагдана. Тоглолтын эхний гоолыг Барселона клубын шилдэг довтлогч Месси Шавигийн дамжуулалтаар хийснээр тоглолт Барсагийн давамгайллаар эхэллээ. Удалгүй гоолын дамжуулалтыг өгсөн Шави тоог 2:0 болгосноор Барса хожих замаа дардан болгосон. Түүний араас Cesc Fabregas гоол хийн эхний үе 3-0-ийн харьцаатай дууссан юм. Хоёрдугаар үе эхэлсний дараа ахиад л Барса бөмбөг эзэмшилтээрээ илүү байсаар л байлаа. Дараа нь Барсагийн баруун жигүүрийн хамгаалагч Алвесийн дамжуулалтаар Месси өөрийн хоёр дахь гоолоо хийснээр тоо 4:0 болсноор Барса клубуудын ДАШТ болох нь тодорхой болов. Тоглолтонд Barcelona 71%-ай Santos 29%-тай бөмбөг эзэмшсэн. Barcelona хаалга руу 16 цохиж 9 оносон. Santos 8 цохиж хаалгаа 3 оносон үзүүлэлттэй байлаа. Ийнхүү Барселона түүхэндээ клубуудын ДАШТ-д түрүүлсэн цорын ганц баг болж үлдлээ.