Испанийн "Барселона”-гийн зарим хөлбөмбөгчид Зул сарын баярыг гэрийнхэнтэйгээ нутагтаа өнгөрүүлэхээр эх нутгаа зорьжээ. Испанийн Ла лиг өвлийн амралтаа авч, хэдэн хоногийн туршид тоглолт байхгүй тул манай багийн эх орон нь хол оршдог хөлбөмбөгчид арванхоёрдугаар сарын 29 хүртэл чөлөө авч, одсон байна. Барсагийн удирдлагаас ч үүнийг дургүйцэлгүйгээр зөвшөөрсөн байна.
Үүнд Месси, Машерано хоёр Аргентин руугаа, Алвеш, Адриано, Максвелл нар Бразил руугаа, Алексис Санчес эх нутаг Чили рүүгээ, Сейду Кейта Мали руугаа одсон юм байна. Дээр дурьдсанчлан дээрх хөлбөмбөгчид арванхоёрдугаар сарын 29-нд багийнхаа бэлтгэлд эргэн нэгдэх учиртай. Нэг ёсондоо Барсагийнхан ДАШТ-д түрүүлсэнийхээ шагналыг багийн удирдлагуудаасаа авч байгаа нь энэ юм байна. Аваргууд минь зул сараа сайхан тэмдэглээрэй!!!