Испанийн "Барселона”-гийн хагас хамгаалагч Сеск Фабрегас ирээдүйд багаа орхих болвол Английн "Арсенал”-д эргэж очно гэдгээ мэдэгджээ. Өнгөрсөн зун "Их буучид”-ыг орхин төрөлх Каталоныхоо багт очсон Фабрегас Хойд Лондоны багт эргэж тоглохоос буцахгүй гэдгээ үүгээр илэрхийлжээ.
"Хэрвээ ирээдүйд би "Барселона”-гаас явах болвол "Арсенал”-д эргэж очихыг хүснэ. Би Хойд Лондонгоос явахдаа "Их баярлалаа” л гэж хэлж амжсан. Гэлээ ч би тэднээс явахдаа уйлсан. Үүнээсээ ичихгүй. Би амьдралдаа Арсен Венгер шиг үнэнч, шударга хүнтэй таарч байгаагүй. Тэр бол дэлхийн хамгийн шилдэг дасгалжуулагчдын нэг” гэж Фабрегас хэлжээ. Тэрээр мөн үргэлжлүүлэхдээ гэхдээ БАРСА БОЛ МИНИЙ ГЭР. Харин Арсенал бол миний хоёр дох гэр. Тийм учраас л би ийм зүйл хэлж байна хэмээжээ. Гэхдээ тэрээр ямартай ч Барсаг ойрын жилүүдэд орхихгүй нь тодорхой биз.