FC Barcelona

Месси: Аргентины шигшээ баг Барселона клубээс өөр.

Нийтэлсэн: Зочин

2025-07-18 11:52

Монгол дахь цорын ганц Барселона фэн сайт

Барсад хайртай хүн бүрт зориулав


Лионель Месси: Аргентины шигшээ
Дэлхийн шилдэг хөлбөмбөгч Лионель Мессигийн мэргэжлийн хөлбөмбөгчийн зорилго болон Аргентины шигшээ багийн тухай бодлоосоо хуваалцсан байна.

"Дэлхийн аварга, Өмнөд Америкийн цомд түрүүлэх нь миний мөрөөдөл. Би энэ хоёр тэмцээнд түрүүлэхийг маш их хүсч байна. Үүндээ хүрнэ гэдэгтээ ч итгэдэг. Би хэнд ч юуг ч нотлох хэрэггүй. Аргентины шигшээ багийн тоглогч хувьд томоохон тэмцээл амжилт гаргахыг хүсэлгүй яахав. Миний бодоор манай багийнхан аажим аажмаар хүчтэй болсоор л байна. Гэхдээ "Барселона” Аргентины шигшээ хоёрыг харьцуулах хэрэггүй. "Барселона” дэлхийн шилдэг баг болсон нь олон жилийн хөдөлмөрийн үр дүн. Тэнд хамтдаа олон жил тоглосон хөлбөмбөгчид бий. Харин Аргентины шигшээ баг ойрын хугацаанд томоохон амжилт огт гаргаагүйгээрээ их ялгаатай” гэж Лионель Месси хэлжээ.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.