Испанийн Ла лигийн амралт болж байгаа энэ хооронд Барселона клуб энэ жилийн сүүлийн тоглолтоо хийлээ. Энэ тоглолтын өмнө Барселона клубынхан өмнө нь ийм их гоолыг оруулж байгаагүй юм. Барсагийн бараг хоёрдугаар баг нь гарж тоглон энэхүү тоглолтонд тэд өрсөлдөгчөө 9:0-ээр бут ниргээд буцаасан юм. Тэдний өрсөлдөгч нь тэднээс чансаа доогуур баг болох Hospitalet байлаа. Тоглолт эхлээд удаагүй байтал Барсагийн түлхүүр тоглогчдын нэг Педро тоог нээсэн. Үүнээс тун удалгүй Иньеста тоглолтын 19 дэх минутанд тоог 2:0 болгосон юм. Үлдсэн гоолуудыг Тиаго Шави Телло Куэнка нар оруулсан. Тоглолтын эцсийн цэгийг тоглолтын 80 дахь минутанд Куэнка тавиж тоглолт өндөрлөжээ. Одоогоор Барса клубын гадаад тамирчид нутагтаа очиж зул сар болон шинэ оноо гаргаж байгаа юм. Тийм учраас тэд энэхүү тоглолтонд оролцоогүй. Тэд Ла лиг эхэлтэл нутагтаа амарна.