FC Barcelona

Иньеста: Дэлхийн шилдгийг Шави эсвэл Месси авна

Нийтэлсэн: Зочин

2024-11-29 01:50

Монгол дахь цорын ганц Барселона фэн сайт

Барсад хайртай хүн бүрт зориулав


Андрес Иньеста:
Испанийн шигшээ болон Каталоны "Барселона”-гийн хагас хамгаалагч Андрес Иньеста гэмтлийнхээ талаар болон удахгүй болох "Алтан бөмбөг” шагналын эзнийг тодруулах ёслолын ажиллагааны талаар өөрийн бодлоо илэрхийллээ.

"Миний бие зүгээр байгаа. Гэр бүлийнхэнтэйгээ баяр тэмдэглээд сэтгэл санаа өөдрөг байна. Гэмтлээ бүрэн эдгээхийн тулд хугацаа хэрэгтэй. Гэхдээ ойрын хугацаанд бүрэн эдгэрчих байх гэж найдаж байгаа. "Алтан бөмбөг”-ийн тухайд бол гурван хөлбөмбөгч нэр дэвшээд байгааг мэднэ. Энэ гурав дотор Шави, Месси хоёр бий. Криштиано Роналдо биш манай багийн хоёрын нэг нь хүртвэл би баяртай байх болно. Тэгэх ч байх гэж найдаж байна. Тэд энэ жил энэ шагналыг авах хэмжээний тоглолтыг үзүүлсэн гэж бодож байна. Тэд Роналдогоос бага гоол оруулсан хэдий ч багийн амжилт түүнээс мянга дахин илүү байлаа. Тоглолтын хувьд ч Роналдогоос илүү байсан гэж бодож байна. Энэ шагнал Шави юмуу эсвэл Мессид очоосой гэж хүсч байна” хэмээн Иньеста өгүүлсэн байна.
  Саяхан баг нь Копа дел рейд хоёрдугаар лигийн багтай тоглож байж боломгүй үр дүнгээр бут ниргэсэн. Мөн удахгүй Барсагийн хоёр шилдэг тамирчин дэлхийн шилдэг хөлбөмбөгчний төлөө Реалын Роналдотой өрсөлдөх юм. Тус шагналыг Лионель Месси авах өндөр магадлалтай байгаа. Шави ч мөн ялгаагүй. Роналдо хэрэв аваргуудын лиг клубуудын ДАШТ бас Ла лигийн ядаж нэгийг нь багтайгаа хүртсэн бол энэхүү шагналыг авахад хэн ч үгүйсгэхгүй байсан юм. Гэсэн хэдий ч тэрээр өнгөрсөн улиралд ердөө нэгхэн цомтой улирлыг үдсэн. Харин хувийн амжилт гайхалтай байсныг бид бүхэн сайн мэднэ. Харин Шави Месси хоёр Клубуудын Дэлхийн аварга болж Аваргуудын лигийн цомыг дээш өргөж мөн Ла лигтээ манлайлж, Испанийн супер цомд Реалыг хожиж түрүүлсэн гэсэн гайхалтай амжилтуудтай байгаа учир эдгээр хоёр тамирчны аль нэг нь авах асар өндөр магадлалтай байгаа юм.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.