Францын хөлбөмбөгийн сэтгүүл L’Equipe-ээс оны шилдэг 11 буюу энэ оны бэлгэдлийн шигшээ багийг зарлалаа. Тус үзүүлэлтийг гаргахдаа тамирчдын хувийн амжилт болон үзүүлж буй тоглолт ба багийн амжилтыг харгалзан үзжээ. Ямартай хаалгачаар Реалын шилдэг хаалгач Касильяс тодрох байх гэж бодож байтал эсрэгээрээ Герман хаалгач Нойер тодорч олныг гайхашрууллаа. Харин хамгаалагчидаар Дани Алвес, Видич, Пике, Марсело нар тодорсон байна. Эдгээр тамирчид маргаангүй энэ оны шилдгүүд нь байсан билээ. Хагас хамгаалалтын хэсгийг Барсагийн гурвал эзэлсэн. Цэвэрлэгч буюу тасалгааны хагас хамгаалагчаар Серхио Бускетс тодорсон бол найруулагчдаар Шави болон Иньеста нар тодорсон байна. Довтлогчдоор Барсагийн Месси төвд харин хоёр вингерээр Роналдо Силва нар шалгарчээ. Ямартай ч L’Equipe сэтгүүлийн энэхүү оны шилдгүүдээс 6 нь Барсагийнх болж таарч байна. Ямартай ч Барсагийн тамирчид энэ жил гайхалтай байгаагаа энэхүү амжилтаараа харуулж байна. Тэд энэ жил Испани төдийгүй Европ Дэлхийн цомуудыг бараг бүгдийг түүсэн гэхэд болно. Мөн тэд 170 гоолыг энэ жил өрсөлдөгчийнхөө хаалганд чихжээ. Энэхүү бүрэлдэхүүн үндсэндээ Барсагийн гараа болсон гэхэд буруудахгүй байх. Харин албан ёсны гарааны 11 дэлхийн шилдгийг шалгаруулах ёслолын ажиллагааны үеэр болох ёстой билээ.