Саяхан Дэлхийн шилдэг тамирчныг шалгаруулахаар болж энэхүү шагналаа эзэн дээрээ очсон байна. Дэлхийн тэргүүн теннисчин серб залуу Новак Жоковичийг Олон улсын спортын сэтгүүлчдийн холбооноос 2011 оны Дэлхийн шилдэг тамирчнаар нэрлэлээ. Өнгөрөн одож буй 2011 онд "Их дуулга”-ын гурван цуврал тэмцээнд түрүүлсэн Новак Жокович нийтдээ 812 оноо авч, санал асуулгыг тэргүүлсэн байна. Харин хоёрдугаар байр эзэлсэн Аргентины шигшээ болон Испанийн "Барселона”-гийн хөлбөмбөгийн довтлогч Лионель Месси 690 оноо авчээ. Гуравдугаар байрыг Ямайкийн алдарт гүйгч, дэлхийн дээд амжилтын эзэн Усэйн Болт эзэлсэн байна. Ямартай ч теннис хөлбөмбөг болон гүйлтйин төрлүүдээс нэг нэг шилдгүүд тодорсон байна. Мэдээж энэ гурваас хамгийн шилдгээр нь энэ жил тасархай байсан Новак Жокович теннисчин байлаа. Ямартай ч энэ гурван тамирчин өөрийн төрөл төрөлдөө яахын аргагүй шилдгүүд нь байж чадсан. Жокович теннисний төрөлдөө шилдэг нь байгаад зогсохгүй дэлхийн бүх спортын шилдэг болж байна. Харин Месси хөлбөмбөгчид дундаа манлайлснаар энэ жилийн дэлхийн шилдэг хөлбөмбөгчин болох болзлоо хангасан гэхэд буруудахгүй биз.
Сана асуулгад дэлхийн 82 орны 379 сэтгүүлч саналаа өгчээ.