Испанийн "Барселона”-гийн ахлах дасгалжуулагч Пеп Гуардиола Каталоны багтай гэрээгээ сунгах эсэхээ шийдээгүй байгааагаа саяхан мэдэгдлээ. Энэ талаар:
"Би Барселона”-тай гэрээгээ сунгах эсэхээ бүрэн шийдээгүй л байгаа. Хэрвээ шийдвэрээ гаргавал маш хурдан багийн ерөнхийлөгч болон багийн удирлагуудад мэдэгдэнэ. Би энэ талаар их бодож толгойгоо шаналгамааргүй байгаа. Харин зөв цагт сайн бодож шийдвэрээ гаргана” гэж Гуардиола хэлжээ.
Гуардиолагийн Каталоны нэр төр буюу Барселона багтай байгуулсан гэрээ нь ирэх зун дуусгавар болох ёстой. Хэрвээ Гуардиола гэрээгээ сунгахаас татгалзвал түүний оронд Марсело Бьелсаг томилж магадгүй тухай мэдээлэл хэвлэл мэдээллээр цацагдаад байгаа юм. Гуардиола өмнө нь багтайгаа гэрээгээ сунгахгүй харин хэзээ нэгэн цагт эргэн ирнэ гэж мэдэгдэж байсан. Харин энэ удаад сайн бодож үзээд хариугаа хэлнэ гэдгээ тодрхой мэдэгдсэн юм. Тэрээр Барсатай дасгалжуулагчийн замналаа холбосоноос хойш Ла лигийн цомыг алдалгүй авч аваргуудын лигт 2 ч удаа түрүүлээд амжсан. Тэрээр мөн Клубуудын ДАШТ-д 2 удаа түрүүлсэн билээ.