FC Barcelona

Месси: Би энэ шагналыг авсандаа гайхаагүй

Нийтэлсэн: Зочин

2024-11-29 01:35

Монгол дахь цорын ганц Барселона фэн сайт

Барсад хайртай хүн бүрт зориулав

Лионель Месси: Энэ удаад
FIFA Ballon d"or-ийн эзэн 2011 оны Дэлхийн шилдэг хөлбөмбөгчөөр шалгарсан Месси, энэхүү шагналыг ээлжит удаагаа хүртсэндээ огтхон ч гайхаагүй гэдгээ мэдэгдсэн байна.

"Энэ жил би "Алтан бөмбөг” хүртсэндээ өмнөх шигээ гайхаагүй. Өмнө жилүүдэд би өөрийгөө авна гэж төсөөлөөгүй байтал илт давуу байдлаар авч байсан. Харин энэ жил би энэ шагналыг хүртэх боломж их байгааг мэдэж байсан. Тиймээс нэг их догдлоогүй. Гэхдээ нэг хоёрдугаар байрны хоорондын онооны зөрүүг дуулаад багагүй гайхсан. Криштиано Роналдо ч, Шави ч энэ шагналыг хүртэхээр гавьяатай хөлбөмбөгчид. Роналдо энэ шагналыг авсан бол гайхаад байх юм байхгүй байсан. Тэр хэдэн гоол хийснийг бид мэдэж байгаа шүү дээ. Тэр магадгүй зарим талаараа надаас хавьгүй илүү шүү дээ. 

Гэхдээ миний бодлоор энэ олог амжилтын цаан Пеп Гуардиолагийн гавьяа үнэлэгдэхгүй үлдээд байх шиг санагдах юм. Тэр "Барселона”-гийн амжилтын үндсийг тавьж, бүхнийг хийсэн. Барсагийн энэ гайхалтай ялгуусан амжилт бидэнтэй холбоотой ч Гуардиола байгаагүй бол бид хийж чадахгүй байсан.  Би бол бусдын адил хөлбөмбөгч. Харин Гуардиола бол бүхнийг шийдэж буй ганц хүн. Тэр бол дэлхийн шилдэг. Шилдэг дасгалжуулагч авах хэмжээнд ажилласан гэж бодож байна.

Миний хувьд 2014 оны Дэлхийн шилдэг хөлбөмбөгчийн шагналыг хүртэхийг маш их хүсч байна. Дэлхийн аварга болсон жил болгоны дэлхийн шилдэг хамгийн үнэ цэнэтэй байдаг. Учир нь илүү олон чанартай тэмцээн болдог учраас шүү дээ. Тэгэхэд "Алтан бөмбөг” хүртэнэ гэдэг Аргентины шигшээ баг Дэлхийн аварга амжилттай тоглосны илэрхийлэл болно. Мөн ойрын хоёр жилийн хугацаанд ч шилдэг байхыг хүснэ” . Гэхдээ би Шавиг энэ шагналыг аваасай гэж үнэхээр их хүсэж байна хэмээжээ.

Пеп Гуардиола Месси нар 2011 оны Дэлхийн шилдэг тоглогч болон дасгалжуулагчаар нэрлэгдсэн билээ.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.