Испанийн "Барселона”-гийн зүүн жигүүрийн хамгаалагч Максвелл Францын "ПСЖ”-гийн тоглогч боллоо. Одоо 30 настай хөлбөмбөгч Парисын багтай 3.5 жилийн гэрээ байгуулсан байна. Максвелл энэ улиралд "Барселона”-гийн төлөө Ла лигт долоон тоглолтод гарч маш амжилттай тоглолтыг үзүүлсэн. Тэрээр 2009 онд Интерээс Барсад ирснээсээ хойш үндсэн багийн эрхээ баталгаажуулж чадаагүй. Учир нь түүний дээр Абидал Адриано гэсэн 2 эрхэм байгаа учраас тэрээр төдийлөн гараанд гарч чадахгүй байсаар багаа орхиж байна. Каталоны багтай хамт тэрээр 10 цомд түрүүлсэн боловч байнга гараанд гарч тоглон тоглолтоо сайжруулахын тулд PSG-г сонгосон хэмээн ярисан байна. Барсагийн дасгалжуулагч Пеп Гуардиола түүний талаар "Магадгүй түүний зөв байх. Тэр ирээдүйгээс бодож байгаа бол энэ түүний л шийдвэр. Манай багийн зүгээс ч тэрний шийдвэрийг эсэргүүцээд байх онц шалтгаан байхгүй шүү дээ” хэмээжээ. Ийнхүү манай багийн шилдэг зүүний хамгаалагч маань багаа орхиж байна. Түүндээ амжилт хүсэж тоглолтонд нь амжилт хүсье. БАЯРТАЙ МАКСВЕЛЛ!!!