Каталоны "Барселона”-гийн ерөнхий дасгалжуулагч Пеп Гуардиола энэ өвлийн наймааны цонхоор шинэ тоглогч авах бодолгүй байгаа гэдгээ мэдэгдлээ.Манай "Барселона” энэ удаад нэг ч тоглогч авахгүй.Бидний бүрэлдэхүүн хангалттай сайн байгаа. Бид өөрсдийн сургасан тамирчдад найдаж байгаа. Тэр дундаа залуу хөлбөмбөгчдөд бүрэн найдаж байна. Нэг сайн тоглогчийг авслаа гээд тэр даруй багийн тоглолтыг улам сайжруулж чадахгүй. Шинэ багт ирээд тэрхүү тоглогч нь идээшихэд гарцаагүй удаан хугацаа шаардагдана. Бид анхнаасаа л өөрийн багийнхандаа итгэсээр ирсэн. Бидний бүрэлдэхүүн Реалыг ялан дийлэхэд хангалттай гэж бодож байна. Учир нь бид удахгүй тэднийг гүйцэж очих болно. Гэхдээ Реал бидэнд хамгийн гол нь биш. Аваргуудын лигийн ээлжит учиранууд бидний санааг бага зэрэг зовоож байгаа” гэж Гуардиола хэлсэн байна.Ямартай ч саяхан Нэймартай холбоо тогтоосон гэх цуу яриа дэлхий даяар тархаад байсан боловч энэхүү яриаг Пеп маань үгүйсгэж байгаа бололтой. Ямартай ч энэ өвөлдөө Барса ямар ч наймаа хийхгүй гэдэг нь тодорхой болсон байна. Барса одоогоор олон шилдэг тоглогчийн нөөцтэй байгаа.