Испанийн Ла лигийн ээлжит тойргийн тоглолтод Каталоны баг "Бетис”-ийг талбайдаа хүлээн авлаа. Хөлбөмбөгс сонирхогчдын дийлэнх нь "Камп Ноу”-д болсон энэхүү тоглолтод дэлхийн шилдэг хөлбөмбөгчийн багтсан багийг хөнгөхөн ялалт байгуулна гэж тооцсон биз. Гэвч тоглолт Гвардиолагийн шавь нарын хувьд тийм ч амар байдлаар өрнөсөнгүй.
Тоглолтын эхний 12 минутад Хави, Месси хоёр гоол оруулж, "Барселона” өрсөлдөгчөө олон гоолын зөрүүгээр хожих нь гарцаагүй мэт сэтгэгдэл төрж эхэлсэн.
Алексис Санчес Фабрегаст дамжуулалт өгснийг тэрээр өрсөлдөгчийнхөө торгуулийн талбай руу хөндлөн дамжуулсныг Чави гоол болгож чадлаа. Үүнээс ердөө хоёр минутын дараа Месси ээлжит гоол оруулсан юм.
Гэвч нэгдүгээр үеийн төгсгөлд "Бетис”-ийнхэн сөрөг довтолгооноор гоол оруулж чадсан. Хоёрдугаар үеийн эхэнд зочин багийнхны дахин нэгэн сөрөг довтолгоо амжилттай болсноор тоо тэнцэж, тэмцэл ширүүсч эхлэв.
Ингээд "Барселона”-гийнхан ялалт байгуулахын тулд бүгдээрээ доволж эхэллээ. Тоглолт дуусахаас хорин минутын өмнө тэмцэл оргил хэсэгтээ орсон юм. Иньестаг жүжиглэж унасан хэмээн үзэж шар хуудас өгсөний дараахан Марио Месси дээр алдаа гаргаснаар хоёр дахь шар хуудсаа хүртэн талбайгаас хөөгдсөн.
Үүний дараагаар Чавигийн гайхалтай дамжуулалтыг Алексис Санчес хүлээн авч, алсын буланд оновчтой цохьсноор "Барселона” хожлын бөмбөгөө оруулж чадлаа. Харин тоглолтын төгсгөлд Дорадогийн гарт бөмбөг хүрснээр Месси пеналтиа амжилттай гүцэтгэж, ялагч бүрэн тодорхой болсон.
Гэлээ ч энэ тоглолтод "Барселона” амар хожилд хүрч чадсангүй. "Бетис” тэдэнд чадах чинээгээрээ л төвөг удаж чадсан юм.
Барселона - Бетис 4:2
Гоол: Чави 10, Месси 12, 86 -пен, Алексис Санчес 76, - Кастро 31, Санта Крус 52
Барселона: Вальдес, Пуйоль, Машерано, Абидаль, Бускетс, Чави, Куэнка (Дани Алвеш 46), Иньеста (Адриано 88), Алексис, Месси, Фабрегас (Алькантара 83)
Бетис: Касто, Исидоро, Марио, Дорадо, Начо, Севилья (Матилья 59), Ириней (Санта Крус, 46), Каньяс, Кастро, Молина (Устаритц 73), Монтеро
Шар хуудас: Месси, Пуйоль, Иньеста - Ириней, Севилья, Марио, Матилья, Дорадо
Улаан хуудас: Марио 70
Эх сурвалж WWW.HIIMORI.MN