Түүх
Нийтэлсэн: Зочин
2026-05-03 02:59
Монгол дахь цорын ганц Барселона фэн сайт
Барсад хайртай хүн бүрт зориулав
Испанийн алдарт "Барселона” баг, түүний лидер Л.Мессигийн шүтэн бишрэгчдэд нэгэн таатай мэдээг хүргэж байна. Удтал хүлээлгэсний эцэст дэлхийн шилдэг хөлбөмбөгч Лионел Мессигийн тухай сэтгүүлч Лука Кайолигийн бичсэн намтрын номыг манай сайтынхан саяхан эрхлэн гаргалаа.Вэб сайтандаа номынхоо рекламыг удтал байрлуулж, спорт сонирхогч та бүхнийг залхаасан алдаагаа ийнхүү цайруулж, ямартай ч өнөө цагийн шилдэг хөлбөмбөгчийн тухай энэхүү номыг уншигч таны гар дээр тавьж байгаадаа бид тун баяртай байгааг энэ дашрамд дурдсу. Энэхүү гайхалтай тоглогчийн бага нас, дунд сургуульд суралцаж байсан үе, балчир ахуйдаа "Барселона" багт ирсэн үе, түүнээс хойш од болон гялалзсан түүхийг энэ номд зохиолч Л.Кайола тун дэлгэрэнгүй, баримт материал арвинтайгаар хүүрнэн өгүүлсэн бөгөөд Мессигийн амьдралын чухал үе бүрт хамтдаа байсан гэр бүлийнхэн, найз нөхөд, хамтдаа тоглож байсан багийн андууд, дасгалжуулагч, хөлбөмбөгийн зүтгэлтнүүдийн ярилцлагыг оруулсан юм.Л.Мессигийн тухай бичигдсэн дэлхийн зах зээл дээрх хамгийн сонирхолтой, мөн цор ганц шахуу номыг "Барселона" болон Аргентиний шигшээ багийн хөгжөөн дэмжигчид төдийгүй спорт сонирхогчид маань амтархан уншина гэдэгт найдаж байна.Эцэст нь энэхүү номыг Монголын спорт сонирхогчдын хүртээл болгоход үлэмжхэн тусалж, дэмжсэн дотнын анд "Blue Truck" компанийн гүйцэтгэх захирал Рэнцэндоржийн Мягмарт гүнээ талархсанаа спорт сонихогчдынхоо өмнөөс илэрхийлье.Та "Месси” номыг Интерном, УИД-ын Majestic номы дэлгүүр, Метромолл, Гранд Плазагийн Мир номын дэлгүүрээс худалдан авах боломжтой.![]() |
Ярилцлага
Солилцоо наймаа
Фото мэдээ
Видео
FOOTBALL
FOOTBALL
FOOTBALL
FOOTBALL
© Сайтыг хөгжүүлсэн Friends team Э.Ганбаатар, 2012
Барселона клубын Монгол дахь албан ёсны сайт
