FC Barcelona

Гуардиола дахин 2 жилээр гэрээгээ сунгана

Нийтэлсэн: Зочин

2024-11-28 23:36

Монгол дахь цорын ганц Барселона фэн сайт

Барсад хайртай хүн бүрт зориулав

 Барселона клубын ерөнхий дасгалжуулагч Пеп Гуардиолаг энэ жил багаа орхих талаар яриаа гараад удаж байгаа билээ. Тэрээр Манчестер юнайтед эсвэл Челсид очих өндөр магадлалтай байгаа юм. Гэсэн хэдий ч тэрээр Челсид очихгүй гэдгээ албан ёсоор мэдэгдлээ. Мөн түүнчлэн багтайгаа шинэ гэрээ хийхээр болсон талаараа мэдэгджээ. Тэрээр: "Би Челсиг огт сонирxоxгүй байна. Миний гэрээ дуусч байгаа болохоос Челсид очиж байгаа хэрэг ердөөсөө биш. Дээр нь Барселонатай даxин 2 жилийн шинэ гэрээ xийж байгаа. Цаашдаа ч би Барсатай хамт баймаар байна" xэмээсэн аж. Түүнийг Челси клубын эзэн Абрамович дасгалжуулагчаараа ажиллуулах хүсэлтэй байгаагаа зарлаад байсан юм. Челси клуб шинэ дасгалжуулагч уйгагүй xайж байгаа бөгөөд энэ жагсаалтад Гүүс Xиддинк, Жосе Моуриньо, Юрген Клопп, Рафаел Бенитез мөн дээр нь Германы шигшээ багийн дасгалжуулагч Иоxан Лёв нарын нэр идэвxитэй яригдаж байгаа юм байна. Мөн тэрээр Манчестерт очих магадлалтай байсан хэдий боловч одоогоор энэ талаар ямар нэгэн яриа гараагүй байна. Тэрээр магадгүй гэрээгээ сунгаж Барсадаа үлдэх нь ойлгомжтой байх.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.