Мэдээ
Нийтэлсэн: Зочин
2024-11-29 03:31
Монгол дахь цорын ганц Барселона фэн сайт
Барсад хайртай хүн бүрт зориулав
Сүүлийн тоглолтуудад Барсагийн тоглолт үнэхээр гайхалтай байгаа. Харин үлдсэн тоглолтууд үнэхээр хүнд тоглолтууд үлдээд байгаа билээ. Аваргуудын лигт Милан, Ла лигт Реал гэх мэт. Харин энэ тоглолтонд гарах гарааны 11 болон тактик хувилбарыг санал болгож байна.
Хаалгач: Валдэс
Хаалгачийн байрлал дээр цор ганц сонголт нь мэдээж Валдэс. Тэрээр Реалтай тоглосон сүүлийн тоглолтууд тун бага гоол алдаж байгаа билээ. Зарим тоглолтууд дээр огтхон ч гоол алдалгүй байж багаа аварч байсан.
Барууны хамгаалагч: Дани Алвэс
Жигүүрийн ур чадвар маш өндөртэй тамирчин. Түүн шиг олон талын тоглолттой барууны хамгаалагчийг дэлхийгээс хайгаад олохгүй гээд хэлчихэд буруудахгүй л болов уу? Алвэсийн хувьсах чадвар маш сайн. Гүйлтийн тэсвэр маш өндөр учир түүнийгээ маш сайн ашигладаг. Талбай дээр барууны хамгаалагчаар гардаг хэдий ч довтолгооны үед хагас хамгаалалтын бүсэд шилждэг. Нэг ёсондоо довтолгооны вингэр хийдэг гэж хэлж болно. Нэг нүүрний шугамнаас нөгөө нүүрний шугам хүртэлхи гүйлтийг 90 минутын туршид маш сайн хийдэг.
Төвийн хамгаалагч: Карлос Пуёл
Багийн ахлагч бас багийн аврагч. Ширүүн гэхээсээ илүү мэдрэмжтэй дайчин тоглолтоороо дэлхийн дээд зэрэглэлийн хамгаалагч болж чадсан тоглогч. Тэр хамгаалалтын хувилбарын гүйлтээ яаж хийхээ маш сайн мэддэг. Дани Алвэсийн олон талт тоглолтыг мэддэг учир түүнд зохицуулж гүйлт хийнэ. Түүнийг урагшаа орсон хойгуур Алвэсийн жигүүрийг авч тоглодог. Мөн төвийн хамгаалалтаа ч бас давхар авна. Мэдээж үүнд маш их тооцоолол мэдрэмж хэрэгтэй. Ямар байдлаар гүйлтээ хийхэв, зогсох байрлал хүртэл маш чухал байдаг.
Төвийн хамгаалагч: Жэрард Пикэ
Үл ялиг орон гаран тоглолттой ч үнэхээр гайхалтай хамгаалагч. Орон гаран байдаг болохоос туршлага дутсан зүйл Барсад ирэхдээ ч харагдаагүй. Довтолгоонд маш орох дуртай. Пуёлтой гарсан үед сөрөг довтолгооны хамгаалалтан дээр хааяадаа буруу гүйлт хийж гоол алдах шалтгааныг үүсгэдэг. Гэхдээ маш чухал үед хэрэгтэй бөмбөг таслалтуудыг ихээр хийдэг. Мөн түүний хатуу чанга бие чац зэрэг нь Барсад маш их хэрэг болдог.
Зүүний хамгаалагч: Адриано
Манайд үүнээс өөр сонголт үлдсэнгүй. Абидал хагалгаанд орсон учир түүнийг орлох цор ганц тоглогч нь яалтчгүй Адриано. Тоглолтын стиллын хувьд Алвэстай төстэй. Нүүрний шугам хүртэл түрсэн тоглолтыг үзүүлдэг ч Барсагийн тактик хувилбарын дэг журмын дагуу хойно үлдэхээс өөр арга байдаггүй. Алвэс урагшаа орсон учир дагаж цөмөрсөн тохиолдолд хамгаалалт эрсдэлд орох аюултай. Тийм учир Гуардиола түүнийг зүүний вингэрийн байрлал дээр зогсож урагшаа хэт их гүйлт хийхийг нь хориглосон. Харин зүүн жигүүрээр довтолгоо явж байгаа тохиолдолд мэдээж жигүүрийн хамгаалагчийн ёсоор нүүрний шугам хүртэл гүйлт хийнэ.
Тасалгааны хагас хамгаалагч: Сэрхио Бускэтс
Барсагий ирээдүйд хэрэгтэй маш гайхалтай тоглолттой залуу. Хатаа ширүүн тоглолттой гэхээс илүү өөрийн өндөр бие, урт хөл зэргээ мэдрэмжтэйгээ гайхалтай хослуулан тоглодог сайн залуу. Реалтай тоглосон тоглолтууд дээр Реалын төвийн шугам тэг заадаг нь энэ залуутай салшгүй холбоотой. Ямар ч довтолгоонтой, ямар ч ур чадвартай тоглогч байсан түүнээс бөмбөг салгаад л өгнө. Түүний өөр нэг нь үүрэг нь тав дахь хамгаалагчийн үүрэг. Хамгаалалтын үед барсагийн хамгаалагчид үндсэн гарааны зогсолтоороо зогсож харин түүн дээр Сэрхио маань 4+1 болж зогсдог. Ингэснээр хамгаалалт илүү найдвартай болдог. Харин довтолгооны үед Алвэс урагшаа орох үед Пуёл дундийг бариж зогсдог. Харин Сэрхио хувилбарын дагуу Пуёлын зогсолтын зайгаар гүйлт хийдэг. Тийм учир мөн л Сэрхио маань энэ тал дээр 5 дахь хамгаалагч хийж байгаа юм. Барсагийн хамгаалалтын шугамын хамгийн гол хүн гэж хэлж болно. Реал Милан багуудын довтолдгооныг сааруулах хөзөр нь Бускэтс байх болно. Түүний тоглолт Макэлэлэтэй маш төстэй.
Төвийн хагас хамгаалагч: Шави Эрнандэс, Андрэс Иньэста
Энэ хоёр тоглогчийн талаар их нурших нь үнэхээр илүүц биз. Тэдний тухай бид бүгд мэднэ. Хүнийг цус тэтгэдэг. Харин цусыг үүсгэдэг гол эрхтэн нь зүрх билээ. Зүрх байхгүй бол хүн амьдарч чадахгүй. Үүн шиг Барсад дамжуулалт байхгүй бол юу ч биш. Дамжуулалтыг нь харин Шави л үүсгэдэг. Нэг ёсондоо зүрх нь Шави, цус нь Иньэста юм уу даа. Ямартай ч Барсагийн бүх довтолгооон арын шугамнаас эхэлдэг. Шави буцсан гүйлтээр довтолгооныг эхэлж ардаас бүх дамжуулалтаа явуулдаг. Бүх дамжуулалт Шавигаар дамжина. Барсагийн тэр олон дамжуулалт зөвхөн Шавигийн л ач гавъяа. Шави гоолын дамжуулалтуудыг нэг их өгөөд байдаггүй. Харин Шави гоолын үндэс суурь, гоолын чухал дамжуулалт явах үндсийг нь тавиж өгдөг. Нэг ёсондоо Иньэстагийн дамжуулах орон зай, Мэссигийн хувийн тоглолт хийх нөхцөлийг нь бий болгож өгдөг гэхүү дээ.
Баруун жигүүрийн довтлогч: Алэксис Санчэс
Барсагийн урд талын 3-н довтлогч маань тоглолт болгон дээр шахуу байрлалаа өөрчилж тоглодог. Мэсси эхлээд баруун жигүүрт байснаа дараагийн тоглолт дээр төвд, харин Фабрэгас төвд байснаа зүүн лүү ч гэх юм уу? Магадгүй Санчэсийг аль нэг жигүүрт гаргах байх. Түүний ур чадварыг ашиглаж олон талт довтолгооныг зохион байгуулах нь илүү үр дүнтэй. Тэгэхээс төвд гаргавал хайран тоглогчийн тоглолтыг алдуулсан хэрэг болно. Талбай дээр маш өөртэй итгэлтэй тоглолтыг үзүүлдэг. Бусдад баригдах дургүй. Бусдынхаар биш зөвхөн өөрийнхөө хэв маягаар гүйцэтгэлүүдээ хийдэг. Хаалганд цохилт шууд хийвэл орохгүй байх гэсэн аюулаас айдаггүй.
Төвийн довтлогч: Мэсси
234 гоолыг 24-хөн насандаа хийгээд буй энэ залуугийн талаар хэлэх үг үнэн дээ алга. Түүний уран гоё тоглолтыг юутай ч зүйрлэшгүй. Мөн л гайхалтай мэдрэмжтэй залуу. Бүх зүйлийг сайн тооцоолдог, мөн хурдан сэтгэдэг учраас түүний цохисон болгон байгаа онож цаашлаад гоол болдог. Талбайн төвийн бүсэд гарч байгаа хэдий тэрээр төвийн довтлогчийн үүргийг төдийлөн хийдэггүй. Түрүүн хэлсэнчлэн урд талын гурав маань хоорондоо хувьсаж тоглодог гэж. Мэсси төвийн бүсээс баруун жигүүр лүү чиглэсэн довтолгооныг хийснээр өөрийн гоцлон тоглолтын орон зайг бий болгодог. Ихэвчлэн барууны вингэрийн ажлыг гүйцэтгэнэ. Мөн хойшоо буцаж найруулгын ажилд тус болдог. Төвөөс чухал чухал дамжуулалтуудыг Фабрэгас Санчэз нарт өгөх нь ч бий. Харин түүнийг 16-гаас татаж ухарсан тохиолдолд Санчэс Цэск нар төв рүү орсон гүйлтээ хийж эхэлдэг. Яг үүн дээр л Барсагийн жинхэн ромбон хувилбар гарч ирдэг. Иньэста, Шави-Мэсси-Цэсц, Санчэз гэсэн зогсолт. 2007 энэхүү ромбон хувилбарыг Милан төгс хийсний ачаар аварга авсан. Ромбон хувилбар дээр голд тоглож байгаа тамирчин маш чадварлаг байх ёстой. Тийм ч учраас Мэсси энэхүү байрлал дээр маш зөв тохирдог. Өмнө нь Миланыг түрүүлэхэд Кака энэ үүргийг хийж байсан. Мэссийг төвд гаргадаг шалтгаан нь ердөө л энэ. Ромбон хувилбарыг хэрэгжүүлэх.
Зүүн жигүүрийн довтлогч: Цэск Фабрэгас
Барсагийн олон жилийн хүслэн болсон энэ залуу ирснээс хойш Барсагийн уламжлалт хувилбар улам хүчирхэгжсэн. Ромбон хувилбар гэхээсээ илүү 3+3 гэсэн хувилбарт илүү зохицдог тамирчин. Магадгүй ромбон хувилбарыг төгс хэрэгжүүлэхээр шийдсэн тохиолдолд түүний оронд Пэдро эсвэл Куэнка Тэлло нарын нэгийг ашиглаж магадгүй. Урд талын довтлогчидтойгоо хосолсон довтолгооныг маш сайн хийж чаддаг.
Барсагийн довтолгооны ромбон хувилбар
Барсагийн тоглолтын жирийн явцын хувилбарт байдал
Ярилцлага
Солилцоо наймаа
Фото мэдээ
Видео
FOOTBALL
FOOTBALL
FOOTBALL
FOOTBALL
© Сайтыг хөгжүүлсэн Friends team Э.Ганбаатар, 2012
Барселона клубын Монгол дахь албан ёсны сайт