FC Barcelona

Тамирчид юу ярив?

Нийтэлсэн: Зочин

2024-11-28 23:54

Монгол дахь цорын ганц Барселона фэн сайт

Барсад хайртай хүн бүрт зориулав

Барсэлона клуб Ла лигт Реалаас 6 оноо алдаж 2-р байранд явж байгаа билээ. Тэд Эль класикод ялалт байгуулсан тохиолдолд Реалаас ердөө 3-хан оноо дутуу болж ирэх юм. Харин энэ боломжуудын талаар Барсэлона клубын тоглогчид ярилцлага өгчээ.


Машэрона: "Бид маш чухал байдалд тулж ирээд байна. Одоо яаж тэргүүн байрандаа эргэж орох талаар сайн хичээх хэрэгтэй. Саяхан Мальоркаг хожсон нь бидэнд сайхан боломжоо хадгалан үлдэх болом үлдээсэн. Би тэр тоглолтонд өөрийгөө дажгүй тоглосон гэж бодож байна. Манай баг тус тоглолтонд маш сайн хамгаалалт бас маш сайн довтолгоог өөрсдөндөө бий болгож байсан: Одоо биднийг маш хүнд тоглолт хүлээж байгаа. Бидний эсрэг Милан зогсож байна шүү дээ." хэмээжээ.



Пикэ: "-Хүний дутуутай тоглоход үнэхээр хүнд байлаа. 10-уулахнаа хожил байгуулна гэдэг үнэхээр хүнд. Гэхдээ бид ялж чадлаа. Харин одоо бид цаашлаад онооны зөрүүг 3 болгох хэрэгтэй. 3 онооны зөрүү гэдэг маш чухал. 

-Мальорка бидний эсрэг маш сайн тэмцсэн. Мөн бидэнд Ла лигийн цомыг өргөх боломж байсаар байгаа." хэмээжээ. 



Пэдро: Бид маш гайхалтай ялалтыг авч чадлаа. Манай хүн улаан хуудас авснаар өөрсдийгөө маш хүнд байдуулд оруулсан. Гэвч Мальорка тэрхүү боломжийг ашиглаж чадсангүй. 

-Тиаго жаахан харамсалтай байдлаар улаан хуудас авсан. Гэхдээ бид шүүгчийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч байгаа. 

-Бидэнд өөр хийх ажил маш их байгаа, Үлдсэн тоглолтууддаа ялалт авах. Бид үлдсэн тоглолтуудад маш сайн байх болно, бид эцэс хүртэл нь тэмцэх болно" хэмээсэн байна. 


 



Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.