Аваргуудын лиг
Нийтэлсэн: Зочин
2024-11-29 00:41
Монгол дахь цорын ганц Барселона фэн сайт
Барсад хайртай хүн бүрт зориулав
Өнгөрсөн шөнө Барсэлона Италийн Милан хотын Сан Сиро цэнгэлдэх хүрээлэнд аваргуудын лигийн шөвгийн наймын эхний тоглолтоо хийлээ. Тус тоглолтоос манай баг хожил байгуулах том зорилготой байсан юм. Гэсэн хэдий ч энэ удаад хараахан хожил авч чадалгүй 0-0-ээр хуурай тэнцсэн байна. Харин тус тоглолтын тактикийг нийтэд нь авч үзье.
Милан.
Аль аль баг нь эрсдэлд бэлэн тоглолтыг үзүүлсэн. Хоёр багаас аль альнаас нь довтолгоонд тогтсон тамирчид орж байсан нь үүнийг илтгэнэ. Милын арын дөрвөлсөн гинж яг л усны долгио мэт цуг хөдөлж байсан. Барсагийнхан ихэвчлэн арын дөрвөлсөн гинжний сул талыг эрж хайн цаг нь гархаар нэгэндээ сугаруулж өгдөг. Яг энэ үйлдлийн эсрэг Миланыхан үнэхээр сайн бэлтгэл хийсэн. Хамгаалалтын үед байрлал 4+3-аас 3+4 лүү чадмаг шилжиж байсанн. Хэрэв энэхүү шилжилт хөдөлгөөн дээр жаахан л алдаа гаргасан бол Барсагийнхан хэдий нь хаалганд бөмбөгийн оруулчих байсан биз. Тасалгааны хагаса хамгаалагчидийг Аллэгри үнэхээр сайн бэлдсэн байсан. Амброзини Носэрэни нар яг л холбоотой юм шиг хөдөлж байсан. Хамгаалалтын гүйлтйг яг нэг чиглэлд нэг байдлаар хийж байсан. Тэр хоёрын үүрэг нь Мэссиг зогсоох байсан. Магадгүй Аллэгри Мэссиг зогсоож чадахгүй бол унагаагаад ч хамаагүй зогсоо гэж даалгавардсан байх. Мэсси тасалгааг давсан тохиолдолд шууд л Мэссиг ар өврөөс нь хөл тавиж унагааж байсан. Магадгүй энэ нь хамгийн шилдэг арга байсан ч байж мэднэ. Эрсдэлд бэлэн байх үүднээс арын хамгаалагч цэвэрлэгчид довтолгоонд бараг ороогүй. Эхнээсээ л арын шугамнаас алсын аз туршсан дамжуулалтуудыг өгч байсан. Ибра өөрийн биеийн хүчний тоглолтоо гайхуулж бөмбөг болгонд хүрч чадаж байсан ч хаалганд сайн төгсгөл хийж огт чадахгүй байсан. Довтолгооны тактикийн хувьд эмх замбараа тун багатай байсан нь гоол хийх үндсийг хааж байсан. Зээдорфийн Ибрад өгсөн гайхалтай дамжуулалтыг эс тооцвол өөр олигтой гоолын момэнт үүсгэхээр дамжуулалт яваагүй. Гүйлт маш эмх замбараагүй буруу байсан учир тиймэрхүү дамжуулалт явах боломжгүй байсан. Анхнаасаа Милан Барсагийн тэмпэнд орж тоглосон ч тэрхүү тэмпэнд уусаагүй. Хэрэв уусаж тоглолтоо алдсан бол Барсад ялдах байсан нь гарцаагүй. Ибра Робиньо нараас бусад нь хамгаалалтыг төгс хийж байсан. Төвийн шугамын тамирчид Мэссиг бөмбөг авангуут шуургалан очиж байсан нь Аллэгри Мэссид ямар ач холбогдол өгч байсныг харуулж байсан. Гэхдээ энэхүү байдал нь төвийн шугамыг замбараагүй болгож байснаараа сул талтай. Энэ бужигнаан дундаас Шави Алэкси нар хэд хэдэн удаа сугарч гарсан.
Прэссингийн бүсийг илт хойшлуулсан. Реал Барсагийн эсрэг дандаа урдаас прэссинг хийдэг бол Милан төвийн шугамнаас эхэлж прэссингээ эхлүүлж байсан. Тухайн прэссинг нь тийм ч сайн байгаагүй. Харин торгуулийн шугам ру ойртох тусам улам ширүүсч илүү найдвартай болж байсан. Хамгаалалтын хувилбарын хувьд үнэхээр сайн байсан ч довтолгооны хувилбар дээр үнэхээр авах юм байгаагүй нь харамсалтай.
Барсэлона.
Уламжлалт тактикаасаа шал өөр хувилбарыг сонгож тоглосон. Магадгүй энэхүү гарааны хувилбарыг Миланы тактикд зохицуулан гаргасан байх. Милантай адилхан эрсдэлд бэлэн тоглолтыг харуулсан. Барса эхний үеээсээ л довтлох гэж яараагүй. 16-ын шугам руу ч нэвтрэхгүй гадуур дамжуулалтаа явуулж айлын сунжралыг хүлээсэн. Тоглолтын өнгө аясыг нь дүгнэж үзвэл яалтчгүй Гуардиола тэнцээ авахыг урьтал болгосон. Хэрэв хожлын төлөө талбайд гарсан бол тактик хувилбар өмнөх тоглолтуудтай ижил байх байлаа. Хамгаалагчид довтолгоонд ямар ч оролцоо байгаагүй нь үүнийг батлах мэт. Мөн Иньэстагаас бусад тамирчид гүйлтүүдээ хамгаалалт чиглүүлж гүйж байсан. Учир нь Миланы довтлогчид сөрөг довтолгоондоо маш сайн. Уламжлал ёсоор Алвэс нэг нүүрний шугамнаас нөгөө нүүрний шугам хүртэл гүйлт хийсэн. Гүйлтийн тэсвэрээ энэ тоглолтонд харуулаад байх шаардлага байгаагүй. Алвэс хамгаалалтанд огт буцалт хийгээгүй. Арын шугамны бусад тоглогчиддоо найдсан. Тэд ч итгэлийг нь хөсөрдүүлээгүй. Миланы баруун жигүүр эхний үед огт идэвхигүй байсан нь Барсад ашигтай болсон. Учир нь Адрианогийн оронд Пуёл жигүүрт гарсан учир тэр төв рүү гүйлт хийх болсон. Зүүнд анхаарлаа хандуулалгүй шууд төвийг эрхэмлэсэн нь зөв ч байсан. Ингэснээр хамгаалалт илэрхий хүчтэй болж байлаа. Хамгаалалтын хувилбарт хувьсах шаардлага огтхон ч байгаагүй. Уламжлал ёсоор бүтэн талбайн прэссингээ хийсэн. Алэксис Санчэз гоол хийх үүргээс өөр үүрэг аваагүй байсан. Өнөөдрийн хамгийн идэвхигүй тамирчин нь байсан. Бөмбөгний чиглэлд огт гүйлт хийгээгүй. Мөн сөрөг довтолгоонд тэсрэлт ч муу байсан. Төгсгөл муу шийдвэр буруу. Тун тааруу тоглолтыг үзүүлсэн гэхэд болно. Мэссигийн тоглолт тийм ч муу байгаагүй. Харин Миланы хамгаалалт сайн байсан гэх нь зүй ёсны хэрэг биз. Кэйтаг Бускэтстэй цуг гаргаж хамгаалалтыг илүү найдвартай болгох гэж үзсэн. Гэсэн хэдий ч энэ нь тийм зөв шийдвэр байгаагүй. Нэг дор олон төвийн хамгаалах чиглэлийн тоглогчдыг гаргасан нь нэг нь нөгөөгийнхөө тоглолтыг үгүйсгэх байдлыг бий болгож байсан. Харин тасалгааны тоглогчдоос хамгийн сайныг нь Машэрона байсан гэмээр байна. Хариу тоглолтон дээр өнөөдөр хэрэгжээгүй аюултай тактик хувилбаруудаа Миланы эсрэг гаргах биз ээ.
Ярилцлага
Солилцоо наймаа
Фото мэдээ
Видео
FOOTBALL
FOOTBALL
FOOTBALL
FOOTBALL
© Сайтыг хөгжүүлсэн Friends team Э.Ганбаатар, 2012
Барселона клубын Монгол дахь албан ёсны сайт