Ярилцлага
Нийтэлсэн: Зочин
2025-07-18 15:22
Монгол дахь цорын ганц Барселона фэн сайт
Барсад хайртай хүн бүрт зориулав
Испанийн шигшээ болон Барсэлона багийн довтлогч Давид Виллья Клубуудын ДАШТ-ын үеэр хүнд хэмжээний бэртэл авч урт хугацааг эмнэлгийн орон дээр өнгөрүүлэх болсон билээ. Харин түүний бэртэл одоо л эдгэж байгаа аж. Энэ талаараа тэрээр сэтгүүлчдэд яриа өгсөн байна.
"Бэртэл эдгэж байгаа нь үнэхээр сайн хэрэг. Би үүнд маш сэтгэл хангалуун байна. Сүүлийн хэдэн эмчилгээний үе шатыг би хурдтай даван гарсан. Би бэртэл авсан цагаасаа хойш өдөр болгон маш их хөдөлмөрлөсөөр ирлээ.
"Би хонгилын үзүүрт цухуйж буй бяцхан гэрлийг харж байна. Энэ үнэхээр сайн хэрэг. Би одоо үнэхээр их аз жаргалтай, амьдрах хүсэл эрмэлзлээр дүүрэн, хүч чадалтай мэт байна. Би хөлбөмбөгт хайртай хэвээрээ л байна. Энэ бол миний амьдрал гэж хэлжээ.
Тун удахгүй ЕАШТ эхлэх гэж байгаа тул тэрээр энэхүү тэмцээнд оролцохыг маш ихээр хүсэж байгаа ажээ.
![]() |
Ярилцлага
Солилцоо наймаа
Фото мэдээ
Видео
FOOTBALL
FOOTBALL
FOOTBALL
FOOTBALL
© Сайтыг хөгжүүлсэн Friends team Э.Ганбаатар, 2012
Барселона клубын Монгол дахь албан ёсны сайт