Барсэлона клуб маань ирэх Лхагва гарагийн шөнө Английн Лондон хотын Стэмфорд Бридж цэнгэлдэх хүрээлэнд зочлон тоглоно. Тус тоглолтын талаар багийн эзэн Сандро Россэль үзэл бодлоо илэрхийлсэн байна. Тэрээр ярилцлагандаа: -Манай баг энэ тоглолтонд хожино гэдэгт итгэлтэй байна. Гэхдээ өрсөлдөгч баг маань Чэлси клуб гэдгийг санах хэрэгтэй. Чэлсигийн бидний эсрэг үзүүлдэг тоглолт үнэхээр гайхалтай. Бидэнд байнга саад хийж чаддаг. Гэхдээ энэ удаад бидний замд Чэлси асуудал тариж чадахгүй гэж бодож байна. Гуардиолад би итгэж байна. Түүний тактик Чэлсигийн хамгаалалтыг давна гэж найдаж байгаа. Одоогоор финалд тоглох талаар бодох болоогүй. Гэхдээ бид финалд Байернтай таарахаас бага зэрэг имээж байгаа. Хэрэв бид хожиж чадвал биднээс цом булаах хамгийн өндөр магадлалтай баг нь Байерн. Тэдэнд байгаа гол давуу талууд нь Гомэз, Рибэри, Роббэн нар гэж бодож байна. Мөн тэдний талбай дээр финалын тоглолт болох учир ямар ч багаас илүүтэйгээр саад болж чадна. Эцэст нь Чэлсиг хожиж чадвал Реал биш Байерн асуудал байх болно. Магадгүй Реалтай таарвал бидэнд арай амар байх болно хэмээжээ.