Өнгөрсөн тойрогт тоглосон Лэвантэ, Хэтаф багуудтай хийсэн тоглолтыг сайтар ажлаа. Барса Хэтафийн эсрэг бүр 4-н довтлогч гаргасан нь олныг гайхашруулж байсан. Хамгаалалтын арын дөрвөлсөн гинж адил довтолгооны дөрвөлсөн гинж үүсгэсэн гэхэд болох байх. Урд талд Тэлло, Санчэз, Мэсси, Пэдро гэж гарч байлаа. Тэлло, Пэдро нар нүүрний шугам дагасан гүйлт хийж байгаа нь анзаарагдсан. Урд талын дөрвөлсөн гинж нь шилжилт хөдөлгөөн ихтэй. Довтолгооны шугам 2+4-өөс 3+3, 2+1+3 болж хувьсаж байсан. Барса өмнө нь ч бас шилжилт хөдөлгөөнийг төгс хийдэг байсан учир энэ удаад ч дөрвөлсөн гинж дээрээ тэр тал дээр түлхүү ажилласан. Жигүүрийн тоглолт сайтай Куэнка, Пэдро, Тэлло нар энэхүү хувилбарт маш сайн зохицоно. Өнгөцхөн харахад дээр үеийн хөлбөмбөг шиг олон довтлогчтой утгагүй хувилбар юм шиг санагдавч яг тулаад үзвэл ойлголцол шаардсан төгс хувилбар. Мөн хамгаалалттай нийлээд ерөнхий тактик 3-5-2 луу чадмаг шилжиж байсан. Лэвантэтэй хийсэн тоглолтон дээр бүр 3-4-3 гэж гарж байсан. Урд талын довтолгоо дөрвөлсөн гинж рүү шилжсэн тохиолдолд Шави Иньэста руу, мөн хамгаалалтын шугамтай харилцан пирамид үүсгэж байсан. Үүнийг л бид бүгдээрээ пирамид хувилбар гэж нэрлээд байгаа. Өнгөрсөн шөнийн тоглолтон дээр үндсэндээ 3-4-3 гэж гарсан. Гэсэн хэдий боловч талбай дээр тоглосон үндсэн байрлал нь 3-3-4 гэсэн хувилбар байсан. Энэхүү хувилбар нь 3-н хамгаалагчтай учир хамгаалалтыг эрсдэлд оруулж болзошгүй харагддаг. Гэвч үнэндээ хамгаалалтыг илүү найдвартай болгодог талтай. Алвэс бэртэлтэй байсан учир жигүүрт тоглох тамирчин байгаагүй. Түүний оронд ямар нэгэн сонголт хийлгүй шууд хоосон орхисон. Ингэснээр ард талын 3-н хамгаалагч довтолгоонд маш бага оролцох болсон. Угаас төвийн хамгаалалгч нар араас довтолгоо эхлүүлж байсан болохоос торгуулын шугам хүртэл шахалт хийж барсагийн дамжуулалтанд тэгж их оролцдоггүй байсан. Барсагийн хоёр жигүүр довтолгоонд идэвхитэй байсан учир 2 жигүүрээр бага зэрэг эрсдэл гарч байсан. Харин энэ удаад жигүүрийн хамгаалагчгүй хувилбарыг сонгосноор Адриано урагшаа цөмрөх боломжийг хааж эрсдэлд бэлэн байдлыг бий болгосон. Мөн үүн дээр Бускэтс нэмэгдэж байгаа учир хамгаалалт халдашгүй дархан болж байгаа юм. Урд талын шугам хувилбараа олонтаа солиж хувьсах хөдөлгөөнд их орж байгаа. Мөн гүйлтээ солбиж хийх гэх мэт. Довтолгоонд оролцож буй 6 тамирчид ямар ч хувилбараас ямар ч байдал руу хувьсаж чадна. 3+3-аас 2+4, 4+2, 3+1+2, 2+1+3 гэсэн олон хувилбарууд руу олонтаа шилжиж байсан нь бусад багуудыг улам төөрөгдөлд оруулж байна. Ямартай ч энэхүү тактик нь хоёр ч тоглолтонд дээр хэрэгжээд байгаа. Харин одоо Чэлситэй тоглох тоглолтон дээр хэрэгжих эсэх нь маш бага хувьтай. Европын өндөр зэрэглэлийн багтай тоглож буй учир 3 хамгаалагчтай хувилбарыг сонгоно гэдэг маш том эрсдэл дагуулна. Магадгүй Чэлси энэхүү тактик зориулж жигүүрийн ур чадвар өндөртэй тамирчдыг гаргахыг үгүйсгэх аргагүй. Мөн шинээр туршигдаж буй хувилбар учир ийм чухал тоглолтон дээр гаргах нь юу л бол. Дани Алвэс маань бэртлээсээ эргэн ирсэн учир тэрээр барууны хамгаалалтандаа гарна. Тийм учраас түүнийг суулгана гэдэг байж болошгүй асуудал....