FC Barcelona

Тактик: Эмх замбараа, ойлголцол

Нийтэлсэн: Зочин

2024-11-28 21:37

Монгол дахь цорын ганц Барселона фэн сайт

Барсад хайртай хүн бүрт зориулав

FCB - MADRID / FOTO: MIGUEL RUIZ - FCB
Өнгөрсөн шөнийн хожигдол манай багт тун хүнд цохилт өгсөн. Хоёр багийн онооны зөрүү 1 болох боломж байсан ч бид чадсангүй. Үндсэн гарааны хувилбар аз туршсан мэт байлаа. Санчэз Фабрэгас Пэдро гэх мэт гарааны тоглогчдыг суулгасан нь маш том алдаа болсон байж магадгүй. Талбайн төв Мэссиг гаргасан. Тэрээр найруулах ажилд оролцох маягаар арагш буцаж төвийн довтолгооны хэсгийг орхиж байсан. Хуучинаар бол энэ зайг Санчэз нөхдөг байсан. Урд талд гарсан Иньэста мөн адил хагас хамгаалалт руу буцах учир төгсгөл хийх тамирчин үгүй болж байлаа. Мөн Тэлло нүүрний шугам дагасан гүйлт хийдэг учир төв рүү төдийлөн орхгүй. Алвэс нэг нүүрний шугамнаас нөгөө нүүрний шугам хүртэл гүйлт хийдэг байсан ч энэ удаад төвийн шугамнаас айлын 16 хүртэл гүйлт хийж байсан. Ингэснээр урд талд огт довтлогчгүй тоглосон гэхэд болно. Гоол хийх тохиолдолд тамирчдын ур чадвараас шалтгаалан орох л боломж байлаа. Үүний эсрэг Реал маш зөв хамгаалалт хийсэн учир эхний үед боломж гараагүй. Харин хоёрдугаар үед довтолгоог эрхэмлэн тоглолттой Санчэз орж ирснээр Барсагийн довтолгоо төгсгөлтэй болж ирсээн. Хамгаалалтын ойлголцол маш муу. Бие биендээ найдсан тоглолтыг ихээр үзүүлж байсан боловч тухайн ойлголцлын гүйлтүүд бүтэлгүйтэж байсан. Магадгүй барсагийн хамгаалалтын хувилбард Машэрона бага зэрэг харшилж байж болох юм. Түүний дайчин шаламгай тоглолт нь Барсад маш их тус болж байгаа боловч тактикийн гүйлт тал дээр үнэхээр муу харагдсан. Үүний улмаас Роналдогийн гоол орсон. Ойлголцол муугийн улмаас эхний үед 16 луу чиглэсэн эзэнгүй дамжуулалт ихээр хийгдэж байлаа. Барсагийн тамирчид өмнө нь хараа ч үгүй хэрнээ дамжуулалтыг өгдөг байсан ба энэ удаад тэрхүү дамжуулалт руу гүйх хүн байгаагүй. Хамгийн том алдаа бол урд талын шугаманд гүйлт хийдэг Санчэз Фабрэгас мэтийн тамирчдыг гаргаагүй явдал юм. Ойлголцол муу, довтолгоо хамгаалалтын тодорхой чиглэлгүй, эмх замбараагүй гүйлтүүд гэх зэрэг нь Барсагийн хожигдлын гол шалтгаан байсан биз ээ.Талбай дээр ажиглаж байгаа Реалын дүр төрхийг авч үзвэл Чэлситэй яг ижилхэн. Хамгаалалтын тактик хувилбар үндсэндээ яг Чэлситэй ижилхэн байсан. Манайхан тэрийг тааварлаж чадсангүй. Уламжлал ёсоор Мэссиг Чэлситэй тоглоход хамгаалсан шигээ квадратад оруулж тоглож байсан. Тийм ч учраас Мэссигийн тоглолт тийм сайн болж чадаагүй. Хамгаалалтын бүс 4+2оос 4+3 болж байсан төдийгүй сүүл рүүгээ Реалын шилжилт хөдөлгөөн их болж ирснээр Барсад зай тун бага гарж ирж байсан. Багийн сэтгэл зүй сүүл рүүгээ доройтож эхэлсэн учир замбараагүй цөлөлтийг ихээр хийж байсан. Эхний үед Барсагийн довтолгооны нэхэлт маш сайн байсан учир Реал замбараагүй цөлөлт ихээр хийж байсан. Үүнийг Алвэсийн нэгэн гүйлт батална. Харин хоёрдугаар үеийн сүүл хэсгээс Барсагийн тамирчид байрлал дээр замбараагүй болж ирсэн ба довтолгоог хэн ч удирдаж авч явах чадваргүй болсон байсан. Ингэснээрээ алсын дамжуулалтууд ихээр хийх болсон...Гэхдээ энэ хожигдол нэг талаараа давуу тал үүсгэж байгаа гэж миний хувьд үзэж байна. Хамгаалалтын хувилбарын хувьд Чэлситэй усны дусал мэт ижилхэн байсан. Хамгаалагчдын гүйлт зогсолт прэссингийн бүс бүгд ижилхэн. Тийм учраас Гуардиола энэхүү тактик дээр дүн шинжилгээ хийж Чэлсиг хожих боломж өндөр. Энэхүү хамгаалалтын хувилбар анх Милантай тоглох тоглолтон дээр ажиглагдсан. Энэхүү хамгаалалтыг Чэлси хуулбарлаж алдаа дутагдлыг нь засан нэмж хөгжүүлсэн Барсагийн эсрэг хэрэгжүүлж амжилт олсон. Харин дараагийн ээлж нь Реал Мадрид байлааа. Нэг ёсондоо багууд Барсагийн учрыг олдог болчих шиг боллоо. Харин энэ удаа Гуардиола учир зүйг нь олчихоод байгаа тэрхүү тактикийн эсрэг нэгэн шинэ хорыг бэлдэх биз ээ... Урагшаа Барсэлонааааааа!!!!

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.