Өнгөрсөн шөнө манай Барса өөрийн талбай дээрээ Реал Мадрид клубт хожигдож энэ жилийн Ла лигийн цомыг өргөх боломжгүй болсон. Энэ тал дээр манай Барсэлона клубын фэнүүд үнэхээр сэтгэл дундуур байгаа. Харин энэ тоглолтын дараа Ливэрпүүл клубын экс дасгалжуулагч Рафаэл Бэнитэз ярилцлага өгчээ. Тэрээр тус ярилцлагандаа:
- Гайхалтай тоглолт болж өндөрлөө. Реал Мадридад юуны түрүүнд баяр хүргэе. Тэд Барсэлонагаас илүү байж чадлаа. Өмнөх тоглолтуудад Барсэлона л илүүрхдэг байсан. Харин энэ жишгийг өнгөрсөн шөнө Реал үгүйсгэсэн. Барсагийн тоглолт өнгөрсөн шөнө нэг л болж өгөөгүй шүү дээ. Би үүнийг Гуардиолатай холбож тайлбарлана. Тэр анхнаасаа л Ла лигт гол анхаарлаа хандуулаагүй. 10 онооны зөрүү хадгалагдаж байхад тэр үр дүнтэй эвлэрсэн байсан. Тийм л учраас тэр гол анхаарлаа аваргуудын лигт хандуулж эхэлсэн. Эль класикод хожсон ч Реал түрүүлэх нь ойлгомжтой байсан. Тэд сүүлийн хоёр тойргоос ойлгожмтойгоор 6 оноогоо салгах байсан. Гуардиола үүнийг мэдэж байсан учраас эль класикод ач холбогдол өгөөгүй. 3 онооны зөрүү байсан бол Гуардиола Барсагаараа асар өндөр хэмжээний бэлтгэл хийлгэж Реалд зориулсан тактик бэлдэж жинхэнэ тоглолтоо харуулах байсан. Эцэст нь хэлэхэд энэ тоглолтонд Барса ач холбогдол өгөөгүй.