Барсэлона
Сүүлийн хоёр тоглолтонд хожигдоод байгаа нь багийн сэтгэл зүйд нөлөө үзүүлж байгаа нь тодорхой. Гэхдээ өнөө шөнийн тоглолт тэдний талбайд явагдах нь Барсад давуу тал олгож байгаа. Өнгөрсөн тоглолтонд хожигдсон учраас довтолгооны тактикаа улам хүчтэй болгосон нь тодорхой. Гоолгүй хожигдсон учраас энэхүү тоглолтонд талбай дээрээ гоол алдсан тохиолдолд нэмж 3-н бөмбөг хийхээс өөр аргагүй болно. Гоол алдах болгонд даалгавар улам л хүндэрсээр байх болно. Нэгэн таатай мэдээ дуулгахад багийн түлхүүр хамгаалагчдийн нэг болох Пикэ энэхүү тоглолтонд оролцохоор болсон. Гарааны 11-ын хувьд Эль класикод тоглосноос илт өөрчлөгдөх болов уу. Учир нь гараанд гарсан Тэлло Арбэлоагийн эсрэг маш муу тоглолтыг үзүүлж багийн довтолгоог үл ялиг үгүй хийж байсан. Харин энэ удаад тэд Мадридын хаалганд нэр төрийг аварсан Алэксисийг сонгох биз ээ. Учир тэрээр сүүлийн үед төвийн довтлогчийн байрлалд тоглож байгаа. Реалын эсрэг төгсгөл хийх хүн Барсад хэрэгтэй байсан. Энэхүү орон зай Чэлси дээр ч гэсэн дутагдах учраас тэрээр гараанд гарах зайлшгүй шаардлагатай. Өмнөх тоглолтон дээр нилээд хэдэн боломж алдсан хэдий ч түүнийг буруутгахад хэцүү. Хүмүүс Санчэзийн сайн талыг нь биш муу талыг эхэлж хараад байгаа. Үнэндээ тэрээр маш зөв гүйлт хийдэг. Магадгүй Мэссигээс илүү зөв гүйлт хийдэг байх. Гэвч тэрээр төгсгөл жаахан муу тавиж байсан.