FC Barcelona

Барсэлона клубын хөгжөөн дэмжигчдийн хөлбөмбөгийн анхдугаар тэмцээний заавар

Нийтэлсэн: Зочин

2024-11-29 02:53

Монгол дахь цорын ганц Барселона фэн сайт

Барсад хайртай хүн бүрт зориулав

 Монгол дахь Барсэлона клубын үнэнч хөгжөөн дэмжигчдийн хүсэн хүлээсэн мөч ирэхэд тун ойрхон болоод байна. Барсэлона фэн клуб байгуулагдахын өмнө бид хоорондоо ойртож дотносохын тулд Күлэ нарынхаа дунд анхдугаар хөлбөмбөгийн аварга шалгаруулах цомын тэмцээнийг зохион байгуулахад бэлэн боллоо. Бид үүний тулд энэ долоо хоногийн хагас сайн өдөр буюу 6-р сарын 2-ы өдөр ногоон зүлэг уулзалт тоглолт зохион байгуулан багаа хувааж сугалаагаа явуулах гэж байна. Хэрэв та Барсэлонагийн фэн мөн бол энэхүү тэмцээнд оролцохыг уриж байна. Зөвхөн сонирхогчдын түвшний тэмцээн учир 6 настай балчир күлэгээс 60 настай күлэ хүртэл бүгдэнд нь манай тэмцээний бүртгэл нээлттэй. Гол нь бид өмнө нь мэргэжлийн хөлбөмбөгчдийн улсын аварга, лигт тоглож байгаагүй эсэхийг тань шалгах болно. Энэ хагас сайнд бид цуглаж уулзалт тоглолтыг хийх ба үүгээр тэмцээний бүртгэл, баг хуваах, сугалаа гэх мэт бүх зүйлүүдээ зохицуулах болно. Тийм учраас та тэмцээнд орох л бол заавал энэхүү уулзалтанд хүрэлцэн ирэх ёстой. Ногоон зүлэг уулзалтыг 6-р сарын 2-ы өдөр 11 цагаас 14 цагийн хооронд 47-р сургуулийн ногоон талбайд хийх болно. Харин тэмцээн явуулах талбайг төлөвлөөгүй байгаа бөгөөд тухайн уулзалтан дээр зарлах болно. Тэмцээнийг бид 6-р сарын 8 болон 9-ы өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөж байна. Күлэ бүхний оролцох ёстой кап.
Тавигдах шаардлага:
- Та зөвхөн Барсэлона клубын фэн байх ёстой ба таныг Барсэлона фэн клубын гишүүнээр бүртгэн авч өөр фэн клубын гишүүн болох эрхийг тань хаана.
- Тэмцээнд оролцогч нь хэдэн ч насны хүн байж болно.
- Тэмцээнд оролцогч нь өөр багийн фанат биш байх
- Тэмцээнд оролцогч нь үндэсний лиг болон улсын аварга шалгаруулах тэмцээн Боргио Кап тэмцээнүүдэд баг төлөөлөн оролцоогүй байх
- Тэмцээнд өөрсдийн багаа бүрдүүлж орох боломжтой ба тухайн баг тань дан ганц күлэ нараас тогтох ёстой ба 7-10 хүний бүрэлдэхүүнтэй байна. Хэрэв тухайн баг шаардлагад нийцээгүй бол багийг тэр чигт нь хасна.
- Тэмцээнд оролцогч нь багт хуваах ногоон зүлэгний өдөрлөгт дан ганцаараа ирж багаа олж болно. Тэмцээний зүгээс багаа бүрдүүлэлгүйгээр ганцаараа ирэхийг зөвшөөрнө.
- Тэмцээнд оролцогч нь шүүгчийн шийдвэртэй маргаж тоглолтын үр дүнтэй маргалдаж бусад хэрэг зөрчил үүсгэсэн тохиолдолд тэмцээн зохион байгуулагчийн зүгээс мөнгөн торгуулийг баг хамт олонд тань оногдуулж Барсэлона фэн клубын гишүүнээр бүртгэгдэх эрхийг тань хаах болно
- Тэмцээн хоёр үеийн туршид 30 минут тоглох ба 15 минутаар байраа солих болно.
- Тэмцээнд оролцогч баг нь 7-10 хүний бүрэлдэхүүнтэй байх ёстой ба гарааны бүрэлдэхүүнд 7-н тоглогч багтах болно. Баг сэлгээний тоглогчгүйгээр тэмцээнд оролцож болно. Зөвхөн багийн гишүүдийн тоо 10 дотор багтах ёстой.
- Тэмцээнд  оролцох гэж дан ганцаараа ирсэн хүмүүсийг 6-р сарын 2-нд нийлүүлж бүртгэн авч сугалаа маягаар багт хуваах болно. Тухайн сугалаж нийлсэн багтай ямар нэгэн байдлаар санал нийлэхгүйгээр маргаан үүсгэсээн тохиолдолд тухайн зарга үүсгэгчид сануулга өгч дахин маргаан үүсгэсэн тохиолдолд тэмцээнээс бандах эрх зохион байгуулагчдад оногдоно.
- Дан ганцаараа ирж багаа олж байгаа оролцогчийн баг 7-8 хүний бүрэлдэхүүнтэй байна. Хэрэв таньтай хамт ирсэн хөл нийлдэг анд нөхөр чинь сугалаа ёсоор өөр багт оноогдвол та зохион байгуулагчдад хүсэлт тавиж нэг багт тоглох боломжтой.
- Тэмцээнд оролцогч багууд 6-р сарын 2-ы өдөр багаа олсны эцэст зооны сугалааг хийх болно. Багууд 4 хэсэгт хуваагдаж өөр хоорондоо өрсөлдөнө.
- Тэмцээнд оролцогч нь 6-р сарын 2-ы өдөр бүртгүүлэхээр ирэхдээ нэг хувь цээж зурагтайгаар хүрэлцэн ирнэ.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.