FC Barcelona

Евро 2012 булан: Үхлийн зооны үхлийн тоглолтын тактик

Нийтэлсэн: Зочин

2024-11-29 03:01

Монгол дахь цорын ганц Барселона фэн сайт

Барсад хайртай хүн бүрт зориулав

  Тоглолтын тактикын хувьд жигүүрийн хамгаалагчид хамгаалалтаа урагшлуулдаг. Эсрэг багийн жигүүрийн тоглогчдыг урдаас нь тосч хамгаалж, довтолгоонд тодорхой ургашилах байрлалтай.  Бозингвагийн ур чадварыг ашиглаж баруун жигүүр илүү урагшилж тоглодог байсан ч шигшээд байхгүй учир Жоао Пэррэйра орлож байгаа. Төвөөс санаачлага гаргана гэдэг тэр чигтээ довтолгоон, хамгаалалтанд шууд нөлөөлдөг. Дэлхийд шагшигдаж байгаа жигүүрийн бүс гоцлон тоглолтуудыг ихээр, дэндүү үр бүтээлтэй хийдэг учир эсрэг багууд нь хамгаалалтын өвөрмөц хувилбар сонгохоос өөр аргагүй байдалд хүрдэг. Данийн сахилга бат өндөртэй алдаа мадаггүй хамгаалалтыг маш сайн задалж байсан. Тэдний хурд хүчтэй тоглолт эсрэг багийн удаан хэв маягийг эвдэж сандралд оруулдаг нь үнэн. Гэхдээ тэдний өрсөлдөгч Голландууд ч бас тэсрэлт сайтай баг учир амаргүй. Нани багийн тактикийг эвддэг учир гараанд гаргах магадлал бага байсан. Гэвч Нанигийн үзүүлж буй тоглолт маш нягт нямбай байгаа төдийгүй маш үр бүтээлтэй байгаа. Хувийн тоглолтын хувьд Роналдугаас дутаад байх юм байхгүй шүү дээ. Уламжлал ёсоор довтлогчийн байрлал асуудалтай. Европын Бразилчууд энэ удаад Поштигаг сонгосон хэдий ч тэдний хүсээд байсан 16-ийн довтлогч бас л биш байлаа. Гэхдээ энэ байдлаараа Еврог дуусгахаас өөр арга байхгүй. Гэхдээ Поштига Стэкэлэнбургийн хаалгыг гоолоор мялааж багаа авархыг хэн ч үгүйсгэхгүй. 
1.Руй Патрисио

21.Жоао Пэрэйра                    3.Пэпэ                      2.Бруно Алвэш              5.Фабио Коэнтрау


                         
            8.Жоау Моутинью                  16.Раул Мэйрэлэш              4.Мигэл Вэлозу



             17.Луиш Нани                        23.Элдэр Поштига            7.Криштиану Роналду (c)
  
Нэхэлтийг (прэссинг) илт урагшилуулж, гүйцэтгэлээ ч сайн хийдэг баг бол Нидерланд. Эхний тоглолтонд гүйцэтгэл маш муу байсны хар гайгаар хожих ёстой байсан багтаа буулгуулсан. Тун тааруу тоглолтыг үзүүлсэн гэж хүмүүс үзэж байгаа ч яг тулаад үзвэл санаснаараа тоглож чадсан. Гүйцэтгэлийн хувьд үнэхээр нойл заасан учир муу тоглосон юм шиг харагдсан. Прэссингээ ч маш өндөр түвшинд хийж байсан нь анзаарагдсан. Тэдний тактик тодорхой боловч ур чадвар дээр дэндүү сурилсан учир зогсооход бэрх. Тактикийн төгс байдалд тулгуурлан, байрласан тоглолт голлон тоглодог багуудад хамгийн халгаатай. Зарим томоохон багууд шиг жижгүүдэд бүдэрнэ гэсэн ойлголт бараг байхгүй, хүйс тэмтэрээд л гарна. Гэхдээ хамгийн логикгүй юу ч тохиолдож болох хөлбөмбөгт үргэлж ялна гэж байхгүй. Испани, Нидерланд мэтийн багуудыг адилхан ур чадвар юм уу эсвэл арын байрласан, бөмбөггүй тоглогчдыг нэгийн эсрэг нэг хамгаалдаг багууд буулгаж авах тохиолдол бий. Яг энэхүү зүйл эхний тойрог дээр харагдаж хожигдол хүлээсэн.  Мэдээж маш өндөр түвшинд бэлтгэгдсэн байх ёстой бөгөөд ойрын жишээ гэвэл Аваргуудын лигийн хагас шигшээд Интэр, Барсэлонаг буулгаж авсанаас харж болно. Ер нь Нидерландын шигшээн тоглолтыг олоход бэрх учир багууд учирыг нь олохгүй байсаар байгаад таардаг. Үндсэндээ Барсатай ижилхэн гэж хэлж болно. Багууд Барсэлонагийн учирийг олохгүй байсаар байгаад л хожигдчихоод байдаг талтай. Энэ нь мөн л Голланд Барсэлона гэсэн тоглогчидтой холбоо хамааралтай. Барсэлона стилл нь дээр үеийн Голландаас гаралтай учраас тэр. Германы эсрэг сэтгэлзүй уналттай байсан бөгөөд тоглолтын хувьд нэг л болж өгөхгүй байсааар хожигдсон. Довтолгооны шугаманд Ван Пэрси өөртөө маш их дарамт хүлээлгэсэн. Дэлхий даяар хоёр довтлогчийн хооронд сонголт эргэлдэж байсан тул сонгогдсон нэг нь маш хариуцлагатай тоглолт гаргахыг дэлхий нийтээр шаардаж байсан нь мэдрэгдсэн. Тийм ч учраас гараанд гарсан Ван Пэрси хэт их хичээсэн тоглолтыг үзүүлж өөрийнхөө тоглолтыг унагааж байсан. Алдвал өнгөрөө гэсэн дарамт толгойд нь бат шингэсэн нь харагдаж байсан. Өнөө шөнө нэгээс хоёр гоол хийхэд түүний тоглолт нилээд сэргэнэ гэдэгт итгэлтэй байна. Хожигдох эрхгүй Голландын шигшээ баг өнөө шөнө яаж гарах нь таавар мэт байна. Гэхдээ өмнөх тоглолтууд дээр банз халаасан Дирк Кьютын тоглолт үнэхээр дутагдаж байгаа нь анзаарагдсан. Бөмбөггүй тоглолтыг дээд зэрэгт хийдэг учир Голландчуудад давуу тал өгөх биз ээ. 
1.Маартэн Стэкэлэнбүрг

2.Грэгори ван дэр Вил           3.Жон Хайтинга            4.Иорис Матайсэн     15.Етро Виллэмс


                                        6.Марк ван Боммэл (c)           8.Нигэл дэ Ионг


11.Арьен Роббэн                               10.Вэсли Шнайдэр                                        7.Дирк Кюит

                                                          16.Робин ван Пэрси

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.