Испанийн шигшээ багийн хувьд хожих магадлал тун өндөр. Тамирчдын чансаа болон тоглолтын хэв маяг ур чадвар гээд бүх л зүйлээр Испаничууд тэднээс хол тасархай учир өнөө шөнө имээх зүйл ердөө байхгүй. Эхний тоглолтонд зоримог шийдвэр гаргаж нэг ч довтлогч гаргалгүйгээр 6 хагас хамгаалагчийг гаргаснаар тэнцээ авсан. Хагас хамгаалагчид гайхалтай байсан хэдий ч ур талын шугаманд гүйцэтгэл хийх хүн дутаж байлаа. Довтлогч зөвхөн гоол хийх биш бөмбөг авах чиглэлд гүйж гоолын момэнтийг гаргах байрлалд зогсох үүрэгтэй. Тийм тоглолттой тоглогч дутаж байсан гэхэд болно. Дараагийн тоглолтонд Торрэсийг гаргаснаар олон гоолыг Ирланд хаалганд оруулж чадсан. Торрэсийн ийм л тоглолтыг дэлхий даяараа хүсч байлаа. Гэхдээ өнөө шөнө Ирландтай биш Хорваттай тоглох учир Торрэсд амар байхгүй биз.
Испанийн тоглолт тэр чигтээ Барсэлона клубээс хамааралтай байдаг. Багийн гол тоглогчид бүгд Барсагийнхан учир тэрхүү тоглогчид дээр суурилаж тоглолт явагддаг. Дээр нь форм сайтай байгаа Давид Силва нэмэгдсэнээр дийлдэшгүй тоглолттой болж байгаа. Тэдний прэссинг дэндүү сайн байгаа. Мөн довтолгооны шахалт ч бас дажгүй бий. Тийм учраас бөмбөг эзэмших байдлыг бүр ихээр ихэсгэж байгаа. Дасгалжуулагч өнөө шөнө турших маягаар зарим нэг тоглогчийг суулгаж өөр тоглогчийг гаргаж магадгүй. Эхний хоёр тоглолтонд гоол хийсэн Фабрэгас сэлгээнээс тоглож магадгүй. Төвийн санаачлага өндөртэй учраас Торрэсд маш олон гоолын боломж гарах нь тодорхой. Мөн тоглолтын явцаас шалтгаалж хэв маягаа үл ялиг өөрчилдөг. Хорватын шилдэг довтлогч Манджүкич давхараар сайн тоглодог нь Пикэ Рамос нарт багагүй төвөг учруулна. Эрсдэлд бэлэн тоглолтыг үзүүлэхгүй бол Хорватчууд сөргөөр маш аюултай. Усны долгион яаж хөдлөнө, тэдний тоглолт яг л тийм. Тактикын амин чухал зүйл байрлалаа алдахгүй байж, 4-4-2 байрлалаа алддаггүй. Эсрэгээр тэдний илт довтолгооны хувилбар эсрэг багийн 4-4-2, 4-5-1 гэх мэт байрлалыг дахин дахин бутаргадаг (Барсэлонагийн тоглолт мөн ийм төрлийнх). Хамгаалалтанд тун сайн бэлтгэгдсэн, багаар сэтгэж тоглох өндөр чадвартай хагас хамгаалалтын бүс төвөөс санаачлага маш их гаргадаг. Өрсөлдөгч багийн довтолгооноос хамаарсан уян хатан арын дөрвөлсөн гинжин хамгаалалт нь, хоёр захаар хурдтай тоглолт хийдэг. Багаар хамгаалах болон нэгийн эсрэг нэг хамгаалсан ч үр дүн өндөртэй. Ур чадвартай, хурдтай тоглогчдыг ашиглан богинын болон хагас намын дамжуулалт их хийж, бөмбөггүй тоглогчийг ашигласан тоглолт ихээр хийнэ. Нэхэлтийг (прессинг) тун чадамгай хийдэг учир Хорватчуудыг төвөггүйхэн хожих нэгэн шалтаг болж байгаа юм. 1.Икэр Касильяс (c)
17.Алваро Арбэлоа 3.Хэрард Пикэ 15.Сэрхио Рамос 18.Хорди Алба
14.Шаби Алонсо 16.Сэрхио Бүскэтс
21.Давид Силва 8.Шави Эрнандэс 6.Андрэс Иньеста
19.Фэрнандо Торрэс