Санал болгож буй хувилбар: 4-3-3
1. Хаалгач: БуффонЖижи Буффоныг шилдэг хаалгач гэдгийг дэлхий даяараа мэднэ. Түүний гайхалтай хаалтууд дэлхий дахиныг гайхуулсаар ирсэн. Гэсэн ч 2006 оны ДАШТ-аас хойг түүний гайхалтай тоглолтыг төдийлөн харсангүй. Энэ удаагийн тэмцээнд маш найдвартай тоглолтуудыг үзүүлж байгаа. Хамгаалалтын шугамыг ардаас нь удирдан зохион байгуулж өгдөг тамирчин. Багийн хамгаалагчид найдвартай болоод ч тэр үү Буффоныг сандрагахаар цохилт тоотой хэд л ирсэн. Харин тэрхүү цохилтууд хаахад маш хүнд цохилтууд байсан бөгөөд ямархуу хэмжээний хаалгач болохоо харуулан удаа дараа хаалтаа тависаар л байсан. Мөн байрлалаа маш зөв эзэлдэг. 2. Баруун жигүүрийн хамгаалагч: Тодорхойгүй
Энэ байрлал дээр сонголт хийхэд маш хүнд байлаа. Германы Боатэнг маш орон гаран тоглолтыг үзүүлсэн. Португалын баруун жигүүр тийм ч сайн байгаагүй. Италийн баруун жигүүр ч сайн хамгаалагч биш. Арбэлоа маш найдваргүй тоглолтыг үзүүлж байгаа гээд олон талаар сонголт хийхэд хэцүү байлаа. Финалын тоглолт л энэ байрлалыг нөхнө биз.
3. Зүүн жигүүрийн хамгаалагч: Хорди АльбаЭнэ тэмцээний нээлт болсон залуучуудын нэг. Валэсиад үзүүлсэн тоглолт нь Барса төдийгүй бүх л багуудын анхаарлыг татаж байсан бөгөөд. Энэхүү тэмцээнээр гараанд гарснаар өөрийгөө харуулах төгс боломжтой болж ирсэн. Мань эр ч итгэлийг алдалгүйгээр дэлхий нийтэд өөрийгөө ямархуу хамгаалагч болохыг харуулж чадсан юм. Хамгаалалт болон довтолгоонд аль алинд нь маш идэвхитэй, гүйлт сайтай тамирчин шиг анзаарагдсан. Мөн нэгийн эсрэг нэг хамгаалалтандаа гаргуу. Бөмбөггүй тоглолтыг маш сайн хийж чаддагаараа бусад хамгаалагчдаасаа давуу байж чадсан. Урагшаа довтолгоонд орж хөндлөн дамжуулалт өгөхөд маш бэлэн тоглолтыг үзүүлж буй. Буцалт ч маш хурдан. Түүнтэй өрсөлдөх зүүний хамгаалагч энэ тэмцээнээр байгаагүй гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. 4. Төвийн хамгаалагч: БонуччиХамгаалалтын шугаманд гол ачааг үүрч яваа хүн бол яахын аргагүй Бонуччи билээ. Сэтгэлзүй өндөртэйгээс гадна олон талын тоглолттой. Хувьсаж шилжихдээ сайн. Италичууд бага гоол алдаж байгаа нь төвийн хамгаалагчидтай салшгүй холбоотой. Давхрын тоглолт сайнаас гадна Пикэ шиг довтолгоо эхлүүлж өөрөө довтолгоонд орох дуртай тамирчин. 5. Төвийн хамгаалагч: Пэпэ
Португалын шигшээ багийн хамгаалалтын шугаманд буй хамгийн шилдэг тамирчин. Португалын шигшээд дутагддаг хатуу ширүүн тоглолтыг үзүүлдэг ганц тамирчин нь Пэпэ. Биеийн хүчний тоглолт сайнаас гадна хувийн хамгаалалт ч сайн. Олон байрлал руу гүйлт хийхдээ сайн тамирчин. Цэвэрлэгээний бүс рүү ч орж тоглох чадвартай нь түүнийг тодхон харуулах биз ээ.
6. Төвийн хагас хамгаалагч (төв): Андрэ ПирлоИталийн шигшээ багийн довтолгооныг ганцаар удирдаж буй тамирчин. Италийн шигшээ багт ганцхан туршлагатай, ганцхан удирдагчтай, ганцхан лидэртэй байгаа нь маш сайн хэрэг болсон. Учир нь довтолгооны санаачлагыг ганц л тамирчин барих учраас ямар нэгэн үйл ойлголцох байдал бага гарахаас гадна багийн уур амьсгал эвдэгдэх аюултайгаас гадна нэг тамирчин нь нөгөө тамирчныхаа тоглолтыг дарах аюултай. Дэн ялангуяа шилжилтийн үеэ өнгөрөөж яваа Италийн шигшээ багт бүр ч аюултай. Залуу шинээр гарч буй тамирчдын ард тоглолтоо хийж байгаа нь бүр ч их давуу талыг олгосон. Пирло угаасаа л тийм ч их гүйлт хийгээд байдаг тамирчин биш. Тийм ч учраас довтолгоо руу хэт цөмөрч орохгүй байгаа нь анзаарагдаж байгаа. Ард талаас гэнэтийн дамжуулалтыг ихээр хийж хорыг найруулж суугаа. Харин Испанийн Шавин Иньэста мэтийн тамирчид бөмбөгний чиглэлд гүйж бөмбөгөнд аль болох их хүрч тоглохыг эрмэлздэг. Харин Пирло аль болох цөөн хүрэлтээр өөр дээр удаалгүй маш чухал дамжуулалтуудыг гаргаж өгч байгаа. Пирлод хаалга цохих, дамжуулалт өгөх, өөрөө авч явах гэсэн сонголтууд байхад аль зөвийг нь маш түргэн хугацаанд хийж байгаа нь түүнийг ямар их туршлагатай болохыг харуулж байна. Арын шугамыг Буффон араас нь захирч Пирло гүйлтийг нь тохируулаад зогсож байгаа нь тод илэрсэн.