FC Barcelona

Вилья эргэн ирж Барса хожлоо

Нийтэлсэн: Зочин

2024-11-29 00:43

Монгол дахь цорын ганц Барселона фэн сайт

Барсад хайртай хүн бүрт зориулав

La reaparició de Villa a Bucarest. FOTO: MIGUEL RUIZ-FCB. Өнгөрсөн шөнө манай Барсэлона клуб Динамо Бухарэст клубтэй нөхөрсөг тоглолт хийлээ. Тус тоглолт манай Монголын цагаар 01:15 минутаас болсон бөгөөд энэхүү тоглолтонд манайхан өрсөлдөгчөө 2:0-ийн харьцаатайгаар буулгаж авсан байна. Тоглолт эхлээд удаагүй байтал багийн сүпэр од Лео Мэсси тоог нээсэн. Энэхүү гоол 4 дэхь минутанд орсон бөгөөд үүнээс хойш гоол оролгүй байсаар үндсэн цаг өндөрлөсөн. Харин шүүгчийн мэдлийн сүүлийн минутанд Ибрахим Афеллай тоог 2:0 болгосноор манайхан хожлоо тэр чигт нь баталгуулж чадсан. Гэвч үүнэс илүүтэйгээр нэгэн баяр мөч энэхүү тоглолтын гол бай байлаа. Жил орчимийн өмнө маш хүнд бэртэл аваад байсан Давид Вилья энэ өдөр талбайд сэлгээгээр гарч ирсэн. Энэхүү явдалд Барсэлона клубын Күлэ нар маш их баяртай байгаа юм. Вилья дараа дараачийн тоглолтууддаа сайн тоглолтыг үзүүлж хуучны формоо эргүүлэн авна гэдэгт итгэлтэй байна. 

Үр дүн:

Dinamo Bucharest: 0

FC Barcelona: 2

Гоол:

Dinamo Bucharest: 

FC Barcelona: Messi (4′), Afellay (92′)

Гараа:

Dinamo Bucharest: Naumovski, Nica, Grigore, Scutaru, Pulhac, Ba, Munteanu, Musat, Rus, Tucudean, Alexe

FC Barcelona: Valdés, Alves, Bartra, Piqué, Alba, Busquets, Xavi, Fábregas, Pedro, Messi, Alexis

Сэлгээ:

Dinamo Bucharest: Matei, Manyur, Dobrosavlevici, Axente, Mansaly, Curtean, Luchin, Edgar Álvarez, Koulibaly, Filip, Galchev, Homei

FC Barcelona: Pinto, Montoya, Adriano, Fontás, Mascherano, Iniesta, Sergi Roberto, Ilie, Afellay, Rafinha, Tello

Хийгдсэн сэлгээ:

FC Barcelona: Montoya -Alves (45′), Mascherano -Piqué (45′), Adriano - Alba (45′), Sergi Roberto -Busquets (45′), Iniesta -Fábregas (45′), Afellay -Alexis (45′), Ilie -Xavi (63′), Tello -Pedro (63′), Fontás -Bartra (63′), Villa - Sergi Roberto (73′), Rafinha- Messi (77′)

Шар хуудас:

Dinamo Bucharest: Ba (74′)

FC Barcelona: 


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.