Арсэналын багийн шилдэг хагас хамгаалагч Алэкс Сонг багаа орхиж манай клубт хүрэлцэн ирээд удаагүй байгаа билээ. Барсэлона клуб хамгийн сүүлд Арсэналаас Анри, Фабрэгас нарыг худалдаж аваад байсан бөгөөд энэ удаад Сонгийг өөрсдийн эгнээнд нэгтэж байна. Барсэлона клубыг ээлж дараалан Арсэналын шилдэг тоглогчдыг өөрсдийн эгнээнд нэгтгэж байгаад Арсэналын хөгжөөн дэмжигчид уур бухимдлаа илэрхийлж байгаа юм. Тэд мөн энэ улиралд багийн ахлагч Ван Пэрсиг Манчэстэр Юнайтэдад алдаад байгаа. Харин энэ наймааны талаар Барсэлона клубт цагтаа гялалзаж явсан сүпэр од Роналдиньо ярилцлага өгсөн байна:- Сонг Барсад хүрэлцэн ирсэн нь үнэхээр сайн хэрэг болж байна. Тэр бол шилдэг тоглогч. Ирээдүйд тэр багтаа хамгийн сайн туслалцаа болж чадах хүн. Барсэлонагийн хэв маягт ч маш сайн зохицино гэдэгт би итгэлтэй байна. Би түүний тоглолтыг үзэх дуртай. Одоо Сонгийн тоглолтыг өөрийн хайртай багийн нэрийн өмнөөс тоглож байхыг харна гэдэг дэндүү гайхалтай. Барсэлона клуб сүүлийн жилүүдэд үнэхээр гайхалтай байгаа. Тэдний энэхүү гайхалтай тоглолтонд Сонг маш их хэрэг болно гэдэгт би итгэж байна хэмээн ярилцлага өгсөн байна.
Сонгийн хувьд өнгөрсөн улиралд Арсэналын төлөө маш сайн тоглолтыг үзүүлсэн бөгөөд түүний төлөө маш олон багууд өрсөлдөж байсан юм.