Тоглолтын хувьд:
2008/09 оны улирлаас эхлэх нь хамгийн тохиромжтой. Ялангуяа 6:2 гэсэн тооноос нь эхэлбэл бүүр ч гайхалтай. Тухайн үеийн тоглолт Сантиаго Бэрнабэуд болж байсан болоод ч тэр үү, сүүлийн жилүүдэд бид бут ниргэлтийг хараагүй болоод ч тэр үү 6:2 гэж тоог огт төсөөлөхгүй байлаа. Хожиж байвал бөөн баяр болно доо гэж бодогдож билээ. Гэвч төсөөлснөөс шал ондоо байсан. Жинхэнэ хөлбөмбөгийн хичээлийг муусайн Кастиллчуудад заасан. Игуайны гоол ороод маш ихээр урав хугарав. Гэтэл Анри тэнцээний гоолыг оруулж сэтгэл сэргээж билээ. Үүнээс хойш багаа хожно гэдгээ мэдэж гоол орохыг нь сэтгэл түгшин хүлээсэн дээ. Ар ардаас нь Мэсси Анри Пикэ нар бөмбөгдөж тоог 6:2 болгож Реалын мууг үзсэн сэн. Тэр тоглолт Күлэ бидний хувьд хамгийн мартагдашгүй үе байлаа. Бидний нүдээрээ харсан бодитоор үзсэн анхны бут ниргэлт болсон Эль Класико.
Дараагийн удаа ээлж дараалан нэг хоёр бөмбөгний зөрүүтэй хожиж байлаа. Энэ хооронд Ибра гэх мэтийн нөхдүүд гарч ирж ч гоолдоод амжсан. Дараа нь бидний мөрөөдлийн бас ээлжит хожлын 90 минут эхэлсэн. Эцэст нь самбар дээр 5:0 гэдэг үр дүн гарсан. Хөлбөмбөгийн фэн болж төрөхдөө ийм гайхалтай тоглолтыг үзэж багаа хожихыг нь , тэр тусмаа реалыг, бүүр цаашлаад 5:0дэхийг нь үзэх гэдэг гайхамшиг байлаа. Ханаж цадахаа мэдэхгүй барсагийн довтолгоо Реалын хүүхдийн академи шиг багийг бут ниргэж орхисон. Нүдэндээ итгээгүй 90 минутыг бид үзсэн харсан. Реалынхан өнөөх л шалтаг болсон шүүгчээ яриад хоцорсон доо зайлуул. Ардаас нь ахиад л хожлуудаа авсаар л байсан. Эцэст нь нэг юм 2:1-ээр хожигдох шив дээ. 7 Эль класико дараалж Реалыг эрхшээлдээ байлгана гэдэг гайхалтай. Реалын фэнүүдийн дотор ямар байсан бол гээд бодохоор дэндүү харамсмаар. Дэмждэг баг нь хамгийн дургүй багт нь 5 6 гоолоор хожигдоно гээд төсөөл дөө. Байж боломгүй үр дүн. Реалын фэнүүдийн хувьд бахархмаар ч юм шиг. Тэгж гутамшигтай хожигдож байхад сэтгэл өндөр үлдээд шүүгч булхай яриад явж байна гэдэг бас л өндөр сэтгэлзүй шүү. Ер нь тэгээд Эль Класикогийн сонирхол буурч дээ. Жилд 4 5 удаа болж тэр болгонд нь манайх хожоод байхаар бүүр ч утгагүй болж байна. Ядахдаа энэ сүпэр цомоор хожигдчихвол уул нь үнэ цэнэ нь өндөр хүрэх байгаа юм даа. Гэхдээ амжилт бол амжилт, хожил бол хожил. Реал хүчтэй байгаа нь үнэн бол The Invicibles Barcelona-г буулгаад өг л дөө. Камп Ноу пиг дүүрээд та нарын нээрвийг барах гээд хүлээж сууна. Сүүлийн 6 жил та нарыг улан дороо байлгасан Барсэлона та нарыг дуудаж байна. Дийлдэшгүй Барсэлона та нарыг ахиад үгүй хийх болно !!! Viva Barca!!!