ЭЛЬ Класико
Нийтэлсэн: Зочин
2026-05-04 00:10
Монгол дахь цорын ганц Барселона фэн сайт
Барсад хайртай хүн бүрт зориулав
Барсэлона болон Реал Мадрид клубуудын сүпэр цомын төлөөх тоглолтын эхний хагас өндөрлөөд байна. Эхний хагасд хоёр баг төдийлөн аюултай довтолгооныг хийж өгч чадсангүй. Пэдрогийн ганц цохилтыг Касильяс хаасныг эс тооцвол өөр сүйдтэй довтолгооны хувилбар гарсангүй. Харин Алэкси Санчэсийг 16-ийн торгуулын шугаман дотор Рамос унагасан хэдий боловч шүүгч алдаа заасангүй нь олны эргэлзээг төрүүлж байна. Реалынхан талбайн төвийн шугамыг прэссингээрээ биш зүгээр л байрлалаараа хамгаалж байгаа нь харагдаж байна. Өмнөх тоглолтууд дээр нэхэлт болон гүйлтээрээ нөхөж байсан бол энэ удаад төвийн бүсэд олноороо зогсолт хийж орон зайг нь тэр чигт үгүйсгэж байна. Мөн өнгөрсөн улирлын эхний тоглолтуудаар манай эсрэг прэссингийг маш урдаас хийж байсан. Энэ удаад сүйдтэй прэссинг хийгээд байгаа зүйл алга. Талбайн төв хүртэл хүлээгээд талбайн төвөөс угтаж хамгаалалтаа эхлүүлж байна. Энэхүү хамгаалалтыг Милан Чэлси багуудын тоглолтоос бид бүхэн харж байсан. Ингээд эхний үеийн дараах байдлаархи статистик үзүүлэлтийг хамтдаа харцгаая:![]() |
Ярилцлага
Солилцоо наймаа
Фото мэдээ
Видео
FOOTBALL
FOOTBALL
FOOTBALL
FOOTBALL
© Сайтыг хөгжүүлсэн Friends team Э.Ганбаатар, 2012
Барселона клубын Монгол дахь албан ёсны сайт
