Ярилцлага
Нийтэлсэн: Зочин
2026-05-03 02:59
Монгол дахь цорын ганц Барселона фэн сайт
Барсад хайртай хүн бүрт зориулав
Барсэлона клуб өнгөрсөн шөнө Аваргуудын лигийн сугалаагаа сугалж зооны өрсөлдөгчидөө сонгосон билээ. Үүнтэй зэрэгцэн Андрэс Иньэста маань Европийн шилдэг хөлбөмбөгчин болсныг дурьдах нь зүй. Тэрээр Роналду, Мэсси нарыг ардаа орхин 19 санал сэтгүүлчдээс авснаар ялалт байгуулсан. Харин Мэсси Роналду нар 17 17-н санал авч дараагийн байранд жагссан юм. Мөн манай баг аваргуудын лигийн G зоонд орсон бөгөөд Спартак, Бэнфика, Сэлтик багууд өрсөлдөөгчөөр нь сонгогдсон юм. Манайхан эхний тоглолтоо Камп Ноудаа Спартакийг хүлээн авч хийх юм. Энэ талаар Барсэлона клубын ахлагч Карлос Пуёл яриа өгсөн байна.
Тэрээр:- Бид энэ зоонд гол фаворит нь байна. Сугалаандаа ч сэтгэл хангалуун байна. Гэхдээ би үүнийг тийм ч амар учраа гэж бодохгүй байна. Учир нь эдгээр багууд бидэнд маш том гай болж мэднэ. Бид өрсөлдөгчдөө хүндэтгэх ёстой. Аваргуудын лиг бүх баг л маш хүчтэй хэмээн өрсөлдөгчдөө үнэлсэн байна.
Вильягийн наймааны талаар: - Тэр бол маш сайн довтлогч. Ювэнтусын төлөөлөгчид манайд ирснийг бид бүгд мэдэж байгаа. Гэхдээ одоогоор тэд тодорхой зүйлийг бидэнд хэлэхгүй байна. Тэдний анхааралд Вильягаас гадна өөр тамирчид ч бий. Тиймээ манай багийн гол тамирчныг маань биднээс салгаад аваад явчихгүй гэдэгт итгэж байна. Тэд саналаа хүргүүллээ ч манай эзэд түүнийг өгч явуулахгүй гэдэгт бид итгэлтэй байгаа. Тэр өөрөө ч явах бодолгүй байгаагаа хуваалцсан. Түүнгүй бол бидний довтолгоо тийм ч сайн явахгүй гэж боддог хэмээн ярисан байна. ![]() |
Ярилцлага
Солилцоо наймаа
Фото мэдээ
Видео
FOOTBALL
FOOTBALL
FOOTBALL
FOOTBALL
© Сайтыг хөгжүүлсэн Friends team Э.Ганбаатар, 2012
Барселона клубын Монгол дахь албан ёсны сайт
