Өнгөрсөн шөнө Барсэлона клуб ялалт байгуулсан боловч багийн ахлагч Пуёл маань бэртэл авсан. Тоглолтын 57 дахь минутанд тэрээр сэлгээний сандал руу шилжсэн бөгөөд эмч нараас тодруулахад Пуёлыг 4-6 долоо хоног талбайд гарах боломжгүй гэсэн юм. Харин энэ талаар багийн хуучин дасгалжуулагч Пэп Гуардиола:- Пуёл барсагийн төлөө юм зүйл хийсэн. Би түүнтэй хамт ч тоглож байсан, түүнд зааж сургаж ч байсан. Түүнийг би хэн бэ гэдгийг сайн мэднэ. Тэр бол жинхэнэ ахлагч. Багийнхаа төлөө зүрхээ ч өгөхөд бэлэн тийм хүн. Пуёлын дайчин шаламгай тоглолт Барсагийн тулгуур нь болсоор ирсэн. Тэр бэртэл их авч байгаа. Гэхдээ Пуёл байхгүй гэдэгт манай залуус битгий санаа зовоосой гэж хүсч байна. Учир нь Пуёл Барсагийн төлөө хийх ёстой бүх зүйлээ хийсэн. Тиймээс одоо шинэ үе гарч ирэх ёстой. Пуёлын тэр гайхалтай орон зайг нөхөх тамирчид тоглох хэрэгтэй байна. Одоогоор Барсагийн амин сүнс болсон Пуёлоос илүү гарах удирдагч алга. Тиймээс түүнтэй зэрэгцэх хүн Барсагаас гарч ирэх ёстой. Энэ хүн хэн ч байж болно. Шави Иньэста Мэсси эсвэл Пикэ Алвэс хэн нь ч байж болно. Гаднаас ирсэн тоглогч ч байж болно. Пуёлтой Барса маш олон жилийг үджээ. Одоо Пуёлын цаг үе өнгөрөх гэж байна. Тэр удахгүй кареераа сүр дуулиантайгаар өндөрлүүлнэ. Пуёл хийдгээ хийсэн. Одоо шинэ үе хэрэгтэй хэмээн ярисан байна.
Одоо 36 настай хамгаалагчийн хувьд ойр ойрхон бэртэл авч байгаа бөгөөд нас нь ч хөгшрөөд байгаа. Тийм учраас тэрээр тийм ч удаан Барсад тус болж чадахгүй болов уу