Испани болон Английн хэвлэлүүдээр гарч буй мэдээллээс үзвэл Испанийн
"Барселона”-гийн Сеск Фабрегасыг авах хоёр дахь үнийн саналыг Английн
"Арсенал” дахин хүлээж авсангүй. Өчигдөр хоёр багийн төлөөлөгчид
наймааны талаар хэлэлцсэн ч тохиролцоонд хүрч чадаагүй байна.